Японы өмнөд хэсэгт байрлах нэгэн асрамжийн газарт нялх хүүхдүүд ажил хийх болжээ. Тэдний гол ажил нь өндөр настнуудтай харилцаж, хайрыг нь татах, сэтгэл санааг нь өргөх юм.
Тус асрамжийн газарт шинээр ажилд орогсод дөрвөн нас хүрээгүй байх ёстой. Мөн дуудсан цагтаа хэзээд бэлэн ажилдаа ирэх ёстой гэсэн гэрээнд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч гарын үсэг зурдаг аж. Мэдээж өлсөх, нойрмоглох, сэтгэл санааны байдал зэргээс шалтгаалаад түр завсарлага авах боломжтой гэж гэрээнд заажээ. Хүүхдүүд ажлынхаа хөлсөнд живх, хуурай сүү авдаг аж.
Өдгөө энэ асрамжийн газарт 30 гаруй нялх хүүхэд ажиллаж байна. Тэдний үйлчлүүлэгчид нь ихэвчлэн 80 гаруй насны хөгшид бөгөөд нийтдээ 100 ахмад настан бий. Асрамжийн газрын үүдэнд “Ажилд авч байна” гэж том үсгээр бичсэн байдаг.
“Манай настнууд хүүхдүүдийг харах төдийд л инээмсэглэдэг. Одоогийн байдлаар энэ схем маш амжилттай байна. Зарим хүүхэд үйлчлүүлэгчдийнхээ төрсөн ач зээ нь мэт болсон байдаг” гэж асрамжийн газрын захирал хэллээ.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ