ЗГ: Л.Халтар, Н.Тавинбэх нар дэд сайдаар томилогдов

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

ЗГ: Л.Халтар, Н.Тавинбэх нар дэд сайдаар томилогдов

ЗГ: Л.Халтар, Н.Тавинбэх нар дэд сайдаар томилогдов

НЭМЭЛТ: 10.30 цаг

Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийгджээ. Тодруулбал, Зам тээврийн сайд асан Л.Халтарыг тус яамны дэд сайдаар томилов. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийг тус яамны дэд сайдаар, харин түүний оронд Ч.Золбаярыг томиллоо. Мөн Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов.

Үүнээс гадна Х.Бадамсүрэнг “Эрдэнэс Монгол” корпорацийн “Зэс металл” группийн даргаар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн асан Г.Ёндонг "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар сэлгэн томилжээ.

Харин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилсон байна.


СУРАГ АЖИГ: ХУУЧИН САЙД НАРЫГ ДЭД САЙДААР "ТОМИЛНО"

Засгийн газар өнөөдөр шинэ бүтэц бүрэлдэхүүнээрээ хуралдаж, зарим дэд сайд нарын томилгоог хэлэлцэх сурагтай байна. Тухайлбал,  Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулж, "давхар дээл"-тэй сайд нарын тоог нэмсэн. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зарим яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг томилжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд хуучин сайд нараа танхимдаа дэд сайдаар үлдэх санал тавьсан бөгөөд зөвшөөрсөн хүмүүс нь өнөөдөр томилогдов.

Одоогийн байдлаар Зам тээврийн сайд асан Л.Халтарыг тус яамны дэд сайдаар томилсон. Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийг тус яамны дэд сайдаар, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилох талаар яригдаж байна. Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” корпорацийн “Зэс металл” группийн даргаар Х.Бадамсүрэнг, Уул уурхайн сайд асан Г.Ёндонг "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар томилно гэсэн мэдээлэл байна.

Харин, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөлөхөөр томилохоор тохирчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж