Хичээл эхэлж, халдварын тархалт нэмэгдсэн ч хөл хорихгүй

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

Хичээл эхэлж, халдварын тархалт нэмэгдсэн ч хөл хорихгүй

Хичээл эхэлж, халдварын тархалт нэмэгдсэн ч хөл хорихгүй

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай зэрэгцэн омикроны тархалт оргилдоо хүрэх эрсдэлтэйг салбар яамнаас анхааруулсан. Тэгвэл олон нийтийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа энэ үед хоногт батлагдах тохиолдлын тоо ч өсч байгаа юм. Цаашид ирэх саруудад халдварын тархалт улам нэмэгдэх эрсдэлтэй. Үүнд үнэлгээ хийсэн эсэх, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам сургалтын байгууллагуудад халдварын эрсдэлээс сэргийлэх зохицуулалтыг хэрхэн хийж байгааг нэгтгэн хүргэж байна.

ЭМЯ ОМИКРОНЫ ОРГИЛ ҮЕД ИРГЭД ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ НЬ ЧУХАЛ

Сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн BA5 вирус өргөн тархаж байгааг салбар яамнаас анхааруулсан. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2-3 хоног байгаа юм. Халдварын тархалтын тухайд есдүгээр сарын эхэн үед оргил үе таарна гэж албаныхан тооцоолоод байгаа. Гэхдээ хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлж, халдварын тархалт нэмэгдсэн ч хязгаарлалт, хорио тогтоох талаар огт яригдаагүй болохыг ЭМЯ-наас онцлов.

Тухайлбал, омикроны давлагаа оргилдоо хүрсэн ч одоогоор хязгаарлалт тогтоох талаар шийдвэр гаргаагүй. Цаашид ч хөл хорихоос бусад зохицуулалтыг хийхээр тооцоолжээ.

Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэдийн ихэнх хувь нь хүн олноор цугласан газраас буюу ажлын байр, олон нийтийн газраас халдвар түгээмэл авсан байна. Харин хичээл эхлэхэд бага насныхан, вакцингүй бүлгийн дунд халдвар тархах эрсдэл өндөр. Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхэд боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэлийг харгалзаж анхааруулга зөвлөмжийг бэлтгэн хүргэж байгаа аж.

Зөвлөмжид сургуулийн орчинд халдвар хамгааллын дэглэм баримталж амны хаалт тогтмол зүүх, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал гэрийн тусгаарлалтад шилжих зэргийг тусгажээ.

Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж, хувийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж чадвал танхимын сургалтыг хязгаарлахгүй байх боломжтой. Гол нь эрсдэлт бүлгийн насны хүүхдүүдийн дунд шинж тэмдэггүй, халдвар нууц үедээ удаан явах зэрэг хүндрэл гарч байгаа аж. Одоогийн байдлаар нийт өвчлөлийн 20 орчим хувийг хүүхдүүд эзэлж байна. Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл:

  • 27.2 хувь нь 0-4 нас
  • 44.6 хувь нь 5-11 нас
  • 19.7 хувь нь 12-15 нас
  • 8.4 хувь нь 16-17 нас байна.

Өөрөөр хэлбэл дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа юм. Тиймээс ЭМЯ-наас сайн дархлаажуулалтад 11 хүртэлх насны хүүхдийг эцэг, эхчүүд идэвхтэй хамруулахыг зөвлөж буй. Мөн Covid-19-өөс гадна томуу, томуу төст өвчин, бусад халдварт өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй байгаа учир аль болох амны хаалтыг тогтмол зүүж, халдвараас урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

Хэдийгээр одоогоор хорио хязгаарлалт тогтоох шийдвэр гараагүй ч нөхцөл байдалтай уялдуулж яаралтай арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллана гэдгийг албаныхан хэллээ.

АНГИ, БҮЛЭГТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БАТЛАГДСАН Ч ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ

Вакцингүй бүлгийн насныхан өвчлөх, хүндрэх, дахин өвдөх эрсдэл их учир зайлшгүй гэх шаардлага тавихгүй байгаа ч дархлаажуулалтад хамрагдах нь зүйтэй гэдгийг ЭМЯ-наас онцолсон. Харин Боловсрол шинжлэх ухааны яамнаас өгсөн мэдээллээр анги, бүлэг, сургуулийн орчинд халдвар батлагдсан ч нийтээр нь тусгаарлах дэглэм тогтоохгүй. Ариутгал, халдваргүйтгэлийг хийж хичээлийг үргэлжлүүлнэ гэлээ.

Омикроны тавдугаар давалгаа энэ сард эхэлсэн. Энэ хувилбаруудын тухайд маш хурдан эсэд бэхлэгдэж дотогш нэвтрэх чадвартайг С.Энхболд сайд анхааруулсан. Тиймээс бага насныхныг эрсдэлээс сэргийлж дархлаажуулалтад хамруулах нь чухал.

Хэдий тийм боловч БШУЯ ямар нэгэн байдлаар вакцин хийлгэх шаардлага тавихгүй гэдгийг онцолсон юм. Вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлааны эс вирусийг хурдан таньж, хурдан идэвхжиж халдварлагдсан эсүүдийг устгаж мөн дархлааны уургуудыг нэмэлтээр нийлэгжүүлснээр хөнгөн өвддөг аж. Харин вакцинд хамрагдаагүй эсвэл дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүс болон ахмад настнуудад эрсдэл үүсч байгаа юм байна. Тухайлбал BA5 хувилбар нь дархлаа хэвийн вакцинтай хүмүүст хатгаа үүсгэхгүй бол дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүст хатгаа үүсгэж хүндрэх эрсдэлтэй. Хүүхдэд ч мөн адил гэдгийг ЭМЯ мэдээлсэн. Тиймээс боловсролын байгууллага шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх юм байна.

Шинж тэмдгийн хувьд шингэн нус гоожих, хоолой өвдөх, хоолой хорсох мөн тасралтгүй ханиалгах зовуурь илэрсэн тохиолдолд сурагч заавал шинжилгээ өгөх хэрэгтэй бөгөөд, гэрийн тусгаарлалтад шилжих аж.

Гэхдээ халдварын тархалт ихэссэн ч 100 хувь танхимын сургалт орж байгаа нөхцөлд анги, бүлгээр тусгаарлах арга хэмжээ авна гэж заагаагүй. Тиймээс хүүхдэд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зөвхөн тухайн сурагчийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж, шаардлагатай эмчилгээг хийх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж