ЗГ: Зарим яамдын дэд сайдын асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

ЗГ: Зарим яамдын дэд сайдын асуудлыг хэлэлцэнэ

ЗГ: Зарим яамдын дэд сайдын асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаан 08.00 цагаас эхэллээ. Хуралдаан шинэ бүрэлдэхүүнээр явагдах юм. Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар болсон билээ.

Эргэн сануулбал, өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар  Газрын тосны бүтээгдэхүүний бөөний үнийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд олгох эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт”- хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 276,3 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлага, “Алт” хөтөлбөрийн хүрээнд Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 204,4 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлагыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан гэх төлбөрт суутган тооцохыг Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөсөн билээ.

ӨНӨӨДӨР:

– Инфляцын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,

– Газар тариалан, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил,

– Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж