Тайвань: Хятадын нисгэгчгүй онгоц руу бууджээ

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

Тайвань: Хятадын нисгэгчгүй онгоц руу бууджээ

Тайвань: Хятадын нисгэгчгүй онгоц руу бууджээ

Тайванийн удирдагч Цай Ин Вэн Хятадын өдөөн хатгалгад хүчтэй хариу арга хэмжээ авахыг армидаа тушаажээ. Тэрбээр өчигдөр /2022.08.29/ Пэнху арлуудын зэвсэгт хүчинд зочлох үеэрээ Хятадыг нисгэгчгүй онгоц болон бусад саарал бүсийн дайны үйл ажиллагаа явуулж байна гэж шүүмжилсэн. Цай тэнгисийн цэргийн офицеруудад хандан “Дайсан өдөөн хатгах тусам бид илүү тайван байх ёстой гэдгийг би хүн бүрт хэлмээр байна. 

Бид маргаан үүсгэхгүй, биеэ барих болно, гэхдээ энэ нь эсэргүүцэхгүй гэсэн үг биш. Агаарын орон зайгаа хамгаалахын тулд шаардлагатай бөгөөд хүчтэй сөрөг арга хэмжээ авахыг тушааж байна" гэжээ.

Ийн тушаасны дараахан буюу өчигдөр /2022.08.29/ Хятадын нисгэгчгүй онгоц руу Тайваниас анхааруулах буудлага хийлээ. Хятад, Тайванийн хооронд хурцадмал байдал үүссэн энэ үед анхааруулах буудлага анх удаа хийж буй нь энэ юм. Буудсаны дараа нисгэгчгүй онгоц Хятад руу буцсан гэж цэргийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Бээжингийн цэргийн сургуулилалтын хүрээнд Хятадын нисгэгчгүй онгоцууд эргийн ойролцоо нисэлдэх болсон. Хамгийн сүүлд л гэхэд Кинмен арлуудын ойролцоо нисч байгаа талаар Тайвань мэдээлжээ. Кинмен арлууд нь Хятадын нутаг дэвсгэрээс хэдхэн зуун метрийн зайд, Шиамэнь, Куанжоу хотуудын эсрэг талд ойрхон байдаг.

Түүнчлэн, Тайванийн цэргүүд байрандаа хөдөлгөөнгүй байгаа хоёр нисгэгчгүй онгоц руу чулуу шидэж байгаа бичлэг Хятадын олон нийтийн сүлжээнд тархсан байна.

Хятад улс сургуулилалт хийж эхэлснээс хойш Пэнху хотод байрладаг Тайванийн байлдааны хөлөг болон сөнөөгч онгоцууд жинхэнэ сумаар зэвсэглэсэн аж. Тэд Хятадын байлдааны онгоцуудтай радиогоор сэрэмжлүүлэг байнга солилцдог байсан гэж албаны хүн хэлэв. Заримдаа бүсийн ойролцоо Хятадын загас агнуурын завь гарч ирэх үед "Тэднийг бууд, бууд!" гэж өдөөн хатгасан байдлаар хэлдэг гэж харуулын хөлөг онгоцны ахмад Ли хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж