Олон улсын агаарын орон зайд тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан "F-16" сөнөөгч онгоцнуудын үйл ажиллагаанд саад учруулахын тулд Орост үйлдвэрлэсэн пуужингийн системийг Грек ашигласан гэж Турк мэдэгдлээ.
Крит арал дээр байрладаг Грекийн "С-300" пуужингийн системийн радар наймдугаар сарын 23-нд Туркийн онгоцыг саатуулсан тухай Туркийн төрийн мэдлийн Анадолу агентлаг Ням гаригт Батлан хамгаалах яамны эх сурвалжаас иш татан мэдээлэв.
"F-16" онгоцууд Грекийн Родос арлаас баруун тийш 3000 метрийн өндөрт байсан бөгөөд Орост үйлдвэрлэсэн "S-300"-ийн бай илрүүлэх радар түгжих үйлдэл хийсэн байна гэж тайланд тэмдгэлжээ. Туркийн онгоцууд даалгавраа биелүүлж, "дайсагнасан орчинг үл харгалзан" бааздаа буцаж ирэв. “NATO”-гийн гишүүн Грек улс нь Зүүн Газар дундын тэнгис, Эгийн тэнгисийн дээгүүр нисэх онгоцоо онилж байна гэсэн Турк мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Грекийн “F-16” онгоцууд үүрэг гүйцэтгэж байсан Туркийн “F-16” онгоцыг дарамталсан гэж Турк улс Грекийн цэргийн атташег дуудаж, “NATO”-д гомдол гаргасан юм.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ