УИХ-ын байнгын хорооны даргаар "шинэ" гишүүдийг томилов

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

УИХ-ын байнгын хорооны даргаар "шинэ" гишүүдийг томилов

УИХ-ын байнгын хорооны даргаар "шинэ" гишүүдийг томилов

Ээлжит бус чуулган өндөрлөхийн өмнө УИХ-ын байнгын хороодын дарга нарыг сонголоо. Байнгын хорооны даргаар, улс төрд туршлагатай, тулхтай гишүүдийг томилдог бол энэ удаа МАН-ын УЗ энэ парламентад нэг удаа сонгогдсон шинэ гишүүдийг түлхүү сонгожээ. Тухайлбал, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужин байгаа бол, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугар, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатар гэхчлэн томилжээ.

БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА НАРЫН НЭРС: 

-Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгалан,

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Саранчимэг,

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Мөнхцэцэг,

-Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөр,

-Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугар,

-Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужин

-Төсвийн байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэн,

-Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар  Т.Энхтүвшин

-Хууль зүйн байнгын хорооны даргаар  Л.Мөнхбаатар,

– Эдийн засгийн байнгын хорооны даргаар П.Цэрэнпунцаг нарыг сонголоо.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж