Н.Энхбаярын хүүдээ барьсан “бэлэг”

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын хүүдээ барьсан “бэлэг”

Н.Энхбаярын хүүдээ барьсан “бэлэг”

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.30/ хуралдаанаар байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Батшугарыг сонголоо. Түүнийг улс төрд оруулж, гишүүний суудалд суулгасан хүн нь түүний аав Н.Энхбаяр. Угтаа бол байнгын хорооны даргаар улс төрд туршлагатай, тулхтай хүнийг томилдог. Харин Э.Батшугарыг байнгын хорооны даргаар нь томилсон нь Н.Энхбаярын нөлөөг харуулав гэлтэй. Эргэн сануулбал, Э.Батшугар өнгөрөгч оны аравдугаар сард гишүүний тангараг өргөж, УИХ-ын танхимд багтаж байжээ. Тэрбээр 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд “өвдөг шороодсон” ч түүний аав Н.Энхбаяр намын тамгаа наймаалцсаны хүчинд эрхэм гишүүн гэгдэх болсон билээ.

Өнөөдрийн байнгын хорооны хурлаар МАН-ын бүлгээс Э.Батшугарыг УИХ-д сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж