Оросын “S300” пуужингийн тээвэрлэлтэд Украин санаа зовж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Оросын “S300” пуужингийн тээвэрлэлтэд Украин санаа зовж байна

Оросын “S300” пуужингийн тээвэрлэлтэд Украин санаа зовж байна

Орос улс Босфорын хоолойгоор дамжуулан “S300” пуужингийн системийг Сириэс зөөжээ. Энэ мэдээлэлд Украины Гадаад хэргийн яам санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Үүнтэй холбоотойгоор Украины Гадаад хэргийн сайд Микола Точицкий өчигдөр /2022.08.29/ Киевт суугаа Туркийн элчин сайдад ноот бичиг гардуулав.

“S300” пуужингийн системийг “Спарта II” хөлөг онгоцоор зөөвөрлөжээ. Микола Точицкийн хэлж буйгаар уг хөлөг нь байлдааны хөлөг онгоцны ангилалд багтах юм.

Тиймээс Туркийн тал ямар арга хэмжээ авч буйг Точицкий асуусан. Мөн 1936 онд батлагдсан Босфорын хоолойн дэглэмийн тухай конвенцийн заалтыг дагаж мөрдөхийг хүсчээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд Оросын байлдааны хөлөг онгоцууд Хар тэнгисийн хоолойгоор дамжин өнгөрөхийг хориглосон шийдвэр 2022 оны хоёрдугаар сарын 28-нд гарсан. Дайны үеэр хүчинтэй уг шийдвэрийг Турк улс дагаж мөрдөнө гэдэгт найдаж буйгаа мөн илэрхийлэв.

“Naval News” агентлагаас мэдээлснээр, Орос улс Сири дэх баазаасаа “S300” пуужингийн системийг Хар тэнгис рүү тээвэрлэсэн гэж үзэж байна. “Спарта II” хөлөг наймдугаар сарын 20-нд аяллаа эхлүүлж, 24-25-нд шилжих шөнө Босфорын хоолойгоор дамжиж өнгөрсөн. Улмаар Оросын эргийн ойролцоо зангуу хүлээж байгаад 27-нд Новороссийскод хүрсэн байна.

“Спарта II” хөлөг ОХУ-ын Батлан хамгаалах яамны хяналтад байдаг тээвэр, логистикийн “Oboronlogistika” компанид харьяалагддаг. Уг хөлгийг АНУ 2022 оны тавдугаар сард хориг арга хэмжээндээ хамруулсан. “Спарта II”-ийг цэргийн зориулалтаас гадна иргэний тээврийн зориулалтаар ч ашигладаг аж.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
11
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж