2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 143,844,136 төгрөгийн үнийн дүн бүхий 959,676 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хэрлэн хивс" ХК (HRL +15.00%), "Булигаар" ХК (MBG +8.70%) болон "Талх чихэр" ХК (TCK +2.99%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гермес центр" ХК (HRM -13.71%), "Мик холдинг" ХК (MIK -12.90%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,877 ширхэг нэгж эрхийг 11,191,566 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.06 хувиар буурч, 34859.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,948,526,755,943 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ