АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбат, бүлгийн дарга О.Цогтгэрэл нар дахин маргажээ. Тодруулбал, хэрүүлийн алимыг О.Цогтгэрэл шидсэн гэх бөгөөд бүлгийн даргын өрөөнөөс болж маргажээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат “Энэ улайрсан нөхдүүд хүн алж хүрээ талахаас буцахгүй болсон байна. О.Цогтгэрэл миний өрөөнд хоёр, гурвуулаа орж ирчихсэн миний халдашгүй байдалд халдаж байна. Бүлгийн даргын өрөө гээд бичсэн зүйл алга. Нөгөө талаар бүлгийн даргын хувьд нийт гишүүдийн олонхоор хэлэлцэх хуулийг баталдаг. Энэ хүмүүс яараад сандраад байгаа нь гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр албан тушаал сандал ширээг ҮХНӨ-өөр зарсан. Сайдын суудалд суулгана гээд МАН-д муриулчихсан гэж гадуур яриад байх шиг байна. Ийм хууль бус албан тушаалын наймаа хийсэн, Үндсэн хуулиа зарсан нөхдүүд байгаа юм” гэлээ.
Эргэн сануулбал, О.Цогтгэрэл нар Үндсэн хуулийн асуудлаар намаасаа “урвасан” тул намаас хассан талаар АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр мэдээлэлдээ дурдсан юм.
Холбоотой мэдээ