Ж.Сүхбаатар сайдын суудлаа эртнээс "захиалжээ"

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Ж.Сүхбаатар сайдын суудлаа эртнээс "захиалжээ"

Ж.Сүхбаатар сайдын суудлаа эртнээс "захиалжээ"

Засгийн газар шинэ бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулж, Засгийн газрын шинэ сайд нар өнөөдөр тангараг өргөлөө. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө сайд болохгүй хэмээн ам уралдан яриа өгч байсан гишүүд “давхар дээл”-тэй сайд нарын тоонд багтсан нь гайхах зүйл биш юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар сайд болохоос гурав хоногийн өмнө ийн яриа өгч байжээ. Тэрбээр “Бүтэц бүрэлдэхүүний хууль гараагүй байхад, хоёрдугаарт олон асуудал тодорхойгүй байхад ийм асуудал яригдахгүй. Сайдын санал таны танд ирсэн үү гэж байна. Хэвлэл мэдээллээр сайд болно гэхчлэн тавьсан байна лээ. Тэр тавьж байгаа хүмүүст нь итгэл найдвар тавьж бичсэн гэж бодож байгаа. Тэр хүмүүст талархал илэрхийлдэг байх даа. Өөр яах вэ” гэсэн хариултыг өгч байжээ. Түүний хувьд сайд болохоо мэдэж амжаагүй байсан уу эсвэл, улс төрийн тохироогоо хэвлэлээр задруулахаас эмээсэн үү мэдэн будилаад өнгөрчээ. Тэрбээр "хотын" фракцад харяалагддаг бөгөөд нийслэл, түгжрэл гэр хорооллын асуудлыг шүүжилсээр ирсэн.

Тухайлбал, 2020 оны Засгийн газрын сайд нарын томилгоо хэлэлцэх үеэр "Ойрын хоёр жил Засгийн газар тогтвортой ажиллах шаардлага бий. Яам, бүтцээ хөдөлгөхгүй, тогтвортой байлгах нь улсын эрх ашиг юм гэсэн Ерөнхий сайдтай санал нэг байна. Засгийн газрын бүтцийн асуудлаа прагматик байдлаар авч үзэхгшүй бол болохгүй байна. Яамгүй, гэр хорооллыг хөгжүүлэх сайд баймаар байгаа байна. Гэр хорооллын асуудал өөрөө цогц асуудал. Энэ асуудлыг covid-19-ийн  байдал сайжирч эхлэх үед бодох биз ээ" хэмээн хэлж байсан удаатай. Эндээс дүгнэхэд сайдын суудлаа эртнээс "захиалсан" гэж дүгнэж болохоор байна.

Тэгвэл дээрх яриа өгсөнөөс хойш хоёр хоногийн дараа Ж.Сүхбаатар гишүүн Нийслэл хот, түгжрэлийг бууруулах асуудал хариуцсан сайдаар томилогдлоо. Чиг үүргийн хувьд давхардаж буй талаар чуулганы хуралдаанд гишүүд асууж амжсан. Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд томилох үндэслэлд дурдсанаар “Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх эрхзүйн орчин бүрдүүлэх, нэгдсэн бодлого тодорхойлох, нийслэл Улаанбаатар хотын нэгдсэн стандартыг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, дагуул хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна” гэжээ.

Харин 2020 оны долдугаар сард яамгүй гэр хорооллыг хөгжүүлдэг тусдаа сайдтай байхыг онцолжээ.

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Жамъянхорлоогийн Сүхбаатар нь:

  • 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн.
  • 47 настай
  • Эхнэрийн хамт амьдардаг.

Боловсрол:

-1993 онд Дархан хотын 10 жилийн 3 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

-1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан, 1999-2001 онд  УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөх, 1997-2005 онд Улаанбаатар “Эрдэм дээд” сургуульд захиргааны эрх зүйн багш, ахлах багш, 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн-нарийн бичгийн дарга,        2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, 2008-2012 онд  УИХ-ын гишүүн,    2010-2012 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн-нарийн бичгийн дарга, 2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх,  2020 оноос УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж