Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нараа сонгосон шалтгаан

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нараа сонгосон шалтгаан

Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нараа сонгосон шалтгаан

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын сайд нараа томилохдоо тодорхой үндэслэл шаардлагад нийцсэн учраас сонгосон гэжээ. Түүний хувьд шинэ сайд нараа сонгохдоо шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх амбицтай, гар нийлэх боломжтой хүмүүсээр багаар бүрдүүлсэн гэдгээ тодотгоод шинээр сонгогдсон сайд бүр дээр тодорхой үндэслэл, шаардлагад нийцсэн гэж сонгосон гэдгээ тайлбарлажээ.

  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: УИХ, Засгийн газар, орон нутгийн уялдаа холбоог сайжруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэлийг хурдасгах, Засгийн газраас дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилтийн хяналт үнэлгээг сайжруулахад бодитой ахиц гаргана.
  • Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар: Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх эрхзүйн орчин бүрдүүлэх, нэгдсэн бодлого тодорхойлох, нийслэл Улаанбаатар хотын нэгдсэн стандартыг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, дагуул хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.
  •  Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Цар тахал, олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу яамд хоорондын хөгжлийн бодлого төлөвлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад бодит хувь нэмэр оруулна.
  • Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт: Экспортын шинэ гарц болох Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Бичигтийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх, Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах, зам тээврийн нэгдсэн стандартыг бий болгох, агаарын тээврийн либеральчлалыг эхлүүлэх зэрэг бодлогын шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулна.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгийг шударга хүртээмжтэй хуваарилахын тулд Үндэсний баялгийн санг бий болгон хэрэгжүүлэх, уул уурхайн салбарын иргэдэд хүргэх бодит хүртээмжийг нэмэгдүүлж, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог дэмжих, алт, зэс, төмрийн хүдрийг боловсруулах хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлд томоохон хувь нэмэр оруулна.
  •  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл: Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоог төлөвшүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эрчимжүүлэх, тэтгэвэр, нийгмийн даатгалын реформыг эхлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн сайд Х.Болорчулуун: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх, эрүүл монгол хүнсээр эх орноо хангах, Атрын дөрөвдүгээр аяныг зохион байгуулах, Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хүнс экспортлогч орон болох зэрэг Засгийн газрын зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.
  • Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: Мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох, төрийн чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах, “Цахим Монгол” хөтөлбөрийг шинэ шатанд гаргах, цахим гарын үсгийг нэвтрүүлэх, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр үндэсний компаниудаа дэмжиж ажиллах чиглэлд томоохон хувь нэмэр оруулна.
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц болон бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийг цаг алдалгүй эхлүүлэх, эрчимжүүлэх, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг бий болгоход томоохон хувь нэмэр оруулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж