ТАНИЛЦ: Шинээр томилогдсон сайд нарын ХОМ

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: Шинээр томилогдсон сайд нарын ХОМ

ТАНИЛЦ: Шинээр томилогдсон сайд нарын ХОМ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар давхар дээлтэй байхаар болж, УИХ-ын 10 гишүүн сайдаар томилогдож буй. Тодруулбал, Шинэ Засгийн газарт шинээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Д.Амарбаясгалан, Хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар, Спорт олимпизм хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Д.Сарангэрэл, Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар томилогдож буй.

Шинээр томилогдсон давхар дээлтэй сайд нарын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Нийслэл хот, түгжрэлийг бууруулах асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар  өөрийн орлого 49 сая 700 мянган төгрөг, гэр бүлийн орлого 75 сая төгрөг, нийт 790 сая төгрөгний үнэ бүхий нэг орон сууц, нэг авто зогсоолтой. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 120 сая төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг машин, Mercedes Benz, E300-1 маркийн автомашинтай. Мөн 20 саяар үнэлэгдэх 700 метр квадрат газар, 26 сая төгрөгийн үнэт эдлэл 79 сая 858 мянган төгрөгийн хадгаламжтай, 390 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.

 

Спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн орлого 45 сая 770 мянга, гэр бүлийн орлого 21 сая 854 мянган төгрөг, нийт 385 сая төгрөгийн нэг орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай нэг обьекттой байна. Тээврийн хэрэгслийн тухайд 169 сая төгрөгөөр үнэлэгдэх суудлын жижиг машин, Nissan, Juke, жийп болон туулах чадвар өндөр Nissan, X-Trail автомашинтай. Мал аж ахуйтай бөгөөд нийт 486 саяар үнэлэгдэх 300 адуу, 53 үхэр, 2150 хоньтой. 10 сая төгрөгийн үнэ бүхий нэг га газар, дотоодын арилжааны банканд 74 сая 125 мянган төгрөгийн хадгаламжтай. Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс МГЛ ХК ХК, Атар Чандгана Сүү ХХК, Атар Чандгана ХХК зэрэг компанид 81 хүртэлх хувь эзэмшдэг, нэг тусгай зөвшөөрөлтэй гэжээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн орлого 42 сая 378 мянга, гэр бүлийн орлого 115 сая 531 мянга, 303 саяын үнэ бүхий гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай. Хоёр сая төгрөгийн газартай, 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 629 сая төгрөгийн хадгаламж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өөрийн орлого 43 сая, гэр бүлийн орлого 501 сая, гурван тэрбум 871 сая төгрөгийн таван орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг обьект, гурван авто зогсоолтой, 997 хонь, 21 адуутай. 200 сая төгрөгийн үнэ бүхий эзэмших- 216м2, өмчлөх- 940м2 газартай. 249 сая төгрөгийн үнэт эдлэл, 219 сая төгрөгийн хадгаламжтай. Дөрвөн тэрбум 964 сая төгрөгийн авлагатай. АПУ ХК, Ремикон ХК, Хар тарвагатай ХК, Агротехимпекс ХК, Говь ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс Таван толгой ХК ХК, Таван Толгой ХК, Зоос Гоёл ХК, Агротехимпекс ХК, Силикат ХК, Эрдэнэс Таван толгой ХК-ийн хувьцаатай.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өөрийн орлого 187 сая төгрөг, гэр бүлийн орлого 384 сая төгрөг. 1.1 тэрбумын үнэ бүхий гурван орон сууцтай. 530 сая төгрөгийн суудлын жижиг машин, Mercedes Benz, S350L, жийп болон туулах чадвар өндөр Lexus, 570 зэрэг тээврийн хэрэгсэл, 520 сая төгрөгийн үнэ бүхий газартай. 15 сая төгрөгийн үнэт эдлэл, зургаан тэрбум 466 сая төгрөгийн хадгаламжтай. Камдер ХХК, Нордлайн ХХК, Голденсвит ХХК, Моннидер ХХК, Сээкл ХХК-ийн 100 хүртэлх хувийн хувьцаатай.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өөрийн орлого 39 сая төгрөг, гэр бүлийн орлого гурван тэрбум 119 сая төгрөг, 500 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай хоёр обьект, 60 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 маркийн автомашин, 16 сая төгрөгийн газартай. 501 сая төгрөгийн хадгаламжтай. Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Гэгээн Концепт ХХК, Брават Монголиа ХХК, Гэгээн далай ХХК, Гэгээн секюритиз ХХК, Концепт сити ХХК, Стимо ХХК-ийн хувьцаатай.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Хаянгаагийн Болорчулуун өөрийн орлого 58 сая төгрөг, гэр бүлийн орлого 295 сая төгрөг, 2.4 тэрбумын үнэ бүхий нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг обьект, нэг оффистой. 80 сая төгрөгийн үнэ бүхий Жийп болон туулах чадвар өндөр,Mercedes Benz, G 500 маркийн автомашин, 98 саяын үнэ бүхий 200 адуутай. Мөн дөрвөн саяар үнэлэгдэх нэг газартай. 1.3 тэрбум төгрөгийн дотоодын банканд хадгаламжтай. Дорнод гурил ХХК-д таван хувь эзэмшдэг.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ням-Осорын Учрал өөрийн орлого 803 сая, гэр бүлийн орлого 196 сая төгрөг, 3.5 тэрбумын үнэ бүхий гурван орон сууц, зуслангийн хоёр байшин, үйлчилгээний зориулалттай нэг обьект, 680 сая төгрөгийн суудлын жижиг машин, Nissan, Tiida- 1,Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200, жийп болон туулах чадвар өндөр Lexus 570, суудлын жижиг машин, Mercedes Benz, S400 зэрэг автомашинтай. 31 саяар үнэлэгдэх 20 адуу, 180 хонь, 150 сая төгрөгийн гурван га газартай. 85 сая төгөргийн үнэт эдлэл, 1.6 тэрбум төгрөгийн дотоодын хадгаламжтай. Эвэргрийнлайф ХК ХК, Эрдэнэс таван толгой ХК, Гоц жаалууд цэцэрлэг ХХК, Рояал Академи ХХК, Грийн Ланд групп ХХК, Массив трейд ХХК, Их Засаг олон улсын их сургууль ХХК-ийн хувьцаатай, гурван тусгай зөвшөөрөлтэй.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн орлого 43 сая, гэр бүлийн орлого 71 сая төгрөг. 365 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, дөрвөн саяар үнэлэгдэх зургаан адуутай. Дотоодын банканд 404 сая төгрөгийн хадгаламжтай. Хос гэрэлт авто сервис ХХК ХХК, Сауд гоби петро ойл транс ХХК ХХК, Кэй Би тауэр пропертис ХХК ХХК, Хаус инвест такс ХХК ХХК, Эрхий мэргэн цэцэрлэг Бусад, Нэйшнл майнинг лаб ХХК, Хурд юнайтед финанс ХХК, Түмэн найрамдал ХХК, Беллвью пропертис ХХК, Нэшнлмайнинг групп ХХК, Монконс ХХК, Хурдкапитал ХХК, Хурд-Энержи ХХК, Хурдмайнинг ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдстандарт ХХК, Хурдцентр ХХК, Хурдресурс ХХК, Юнайтедтранс групп ХХК, Эйжнложистик бридж ХХК, Хурдпропертийз ХХК, Хурд Транс ХХК, Өмнийн гоё говь ХХК, Говь гоё сайхан ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Хаус инвест ХХК, Рапид харш ХХК, Хурд Авто ХХК, Хурд групп ХХК, Хурд Хүнс ХХК, Цэнхэр гантиг ХХК ХХК зэрэг компанийн 100 хүртэлх хувийг эзэмшдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж