Бразилын уугуул овгийн сүүлчийн хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Бразилын уугуул овгийн сүүлчийн хүн нас баржээ

Бразилын уугуул овгийн сүүлчийн хүн нас баржээ

Бразилын уугуул овгийн хамгийн сүүлчийн хүн нас барсан тухай тус улсын уугуул иргэдийг хамгаалах “Funai” агентлаг мэдэгджээ. “Нүхний хүн” гэж нэрлэгддэг байсан тэр хүн сүүлийн 26 жилийн турш Амазоны ширэнгэн ойн гүн дэх Рондония мужид тусгаарлагдмал амьдарч байсан. Тэр амьтан агнах, тэднийгээ нуухын тулд байнга нүх ухдаг зуршилтай байсан учир “Нүхний хүн” гэдэг нэртэй болсон аж. Эрх баригчид түүнийг алсаас ажиглаж, хааяа хангамж үлдээдэг байв. Гэвч уугуул хүн өөрөө хүмүүстэй холбогдох бүх оролдлогыг няцаадаг байжээ.

“Survival international” агентлагаас мэдээлснээр түүний овгийн бусад хүн 1970-аад оноос хойш хэд хэдэн халдлагад өртсөн байна. Тэр хүмүүс гол төлөв мал аж ахуй эрхэлж амьдардаг байсан.

“Нүхний хүн”-ийг 1996 онд анх олж илрүүлсэн. Түүнтэй холбоо тогтоохыг оролдож үр, багаж хэрэгсэл зэрэг зүйл бэлэглэсэн ч тэр зугтчихдаг байжээ. Нэг удаа тэрбээр өөртэй нь харьцахыг оролдсон ажилтан руу сум харваж, уушгийг нь гэмтээж байсан аж.

“Funai” агентлагийн хүмүүс наймдугаар сарын 23-ны өдөр уугуул хүний цогцсыг овоохойдоо хэвтэж байхад нь олжээ. Овоохойн ойр хавьд хүчирхийлэл, тэмцэл болсон ул мөр байгаагүй гэв. Тиймээс түүнийг байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй нас барсан байж болзошгүй гэж үзэн цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээнд оруулах болжээ.

“Нүхний хүн” сүх шиг багажаар мод цавчиж байсан нь 2018 онд дүрс бичлэгт үлдсэн байдаг. Нас барсных нь дараа ойр хавийг нь шинжилж үзэхэд тэр эрдэнэ шиш, папайя зэрэг үр тарьж амьдардаг байсан нь нотлогджээ. Мөн сүрлэн байшинд амьдардаг байсан.

Эх сурвалж: CNN, DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж