Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын “сүүлчийн улстөр”

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын “сүүлчийн улстөр”

Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын “сүүлчийн улстөр”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ танхимаа бүрдүүлэхдээ фракц, улс төрийн тохирооноос гадна “сүүлчийн” улс төрийн албан тушаалын тохироог зарим гишүүдтэй хийсэн талаар улс төрийн хүрээнд яригдах болсон.

Тухайлбал, УИХ-д тасралтгүй дөрвөн удаа Хэнтий аймгаас сонгогдсон нутгийн ах Б.Бат-Эрдэнийг спорт, олимпизм хариуцсан яамгүй сайдаар томилов. Үндэсний бөхийн спортоос улс төрд “урваж” аваргын зангаргаар улс төрд явж ирсэн Б.Бат-Эрдэнэд шинэ сайдын суудал бий болгож, ийн томилсон нь ч магадгүй 2024 оны сонгуулиа бодсон намын удирдлагын шийдвэр байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нутгийн ах энэ удаад сүүлчийн удаа сайд хийгээд улс төрөөс “явж”, залуучуудад тойргоо өгөх тохироотой сайд болсон гэх яриа Тусгаар тогтнолын ордноор жиргэх болжээ.

Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн Засгийн газрын танхимдаа Увсаас сонгогдсон хоёр гишүүнийг хоёуланг нь сайд болгов. Улс төрийн тохироо эхэлж байх үед Архангай, Өвөрхангайд тус бүр нэг сайдын суудал өгнө гэж байсан ч эцсийн бүлэгтээ Увсын Ч.Хүрэлбаатар Эдийн засгийн хөгжлийн сайдаар, Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар орж ирэв.  Өвөрхангай, Архангайг ийн “мурьж” Увсын хоёрыг сайд болгосон нь Б.Чойжилсүрэнгийн улс төрийн “сүүлчийн” нүүдэл гэсэн жиг жуг яриатай холбоотой байж болох юм. Насаараа бизнесийн салбарт хүч сорьсон Б.Чойжилсүрэнгийн хувьд 2005 оноос улс төрд орж ирсэн түүхтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар улс төрийн гараагаа эхэлж байсан Б.Чойжилсүрэн 2008 оноос хойш увсчуудаас итгэл хүлээж УИХ-ын гишүүн болж байлаа. Түүгээр зогсохгүй Сангийн сайд, байнгын хорооны дарга гээд парламентад тэр хийж болох бүх албан тушаалыг хашсан гэхэд болно. Харин МАН-ын удирдлага шинэчлэгдэж ирсэн цагаас Б.Чойжилсүрэн дахин улс төрд хүч “үзэхгүй” гэх яриаг энэ удаагийн сайдын суудал нь баталгаажуулав уу гэлтэй.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж