Бүх ард түмний спортын наадмын алтан медалийг 1.5 сая төгрөг дагалдана

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Бүх ард түмний спортын наадмын алтан медалийг 1.5 сая төгрөг дагалдана

Бүх ард түмний спортын наадмын алтан медалийг 1.5 сая төгрөг дагалдана

Монголын бүх ард түмний спортын наадмын шигшээ тэмцээн болохтой холбогдуулан Биеийн тамир, спортын улсын хорооноос өнөөдөр/2022.08.30/ мэдээлэл хийв. 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор улсын анхдугаар спартакиадыг хөнгөн атлетик, волейбол, хөл бөмбөг, дугуй зэрэг спортын 10 гаруй төрлөөр зохион байгуулсан бөгөөд нээлтийн ёслолд 3000 тамирчны жагсаал, 300 хүний гимнастикийн тоглолт болж, шигшээ тэмцээнд 670 гаруй тамирчин оролцсон түүхтэй.

Монголын бүх ард түмний спартакиад нэршлээр 1961-2004 он хүртэл дөрвөн жил тутамд зохион байгуулахдаа нийт 11, 2008 оноос спортын наадам нэртэйгээр дөрөв дэх удаа зохион байгуулсан байна.

Монголын бүх ард түмний спортын XV зуны наадмыг улсын хэмжээнд гурван үе шаттайгаар олимпийн 16, олимпийн бус хоёр, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрлөөр зохион байгуулагдаж, шигшээ тэмцээнийг есдүгээр сарын 8-19-нд Улаанбаатар хотноо 21 аймаг, есөн дүүргийн 4500 гаруй баг тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Монголын бүх ард түмний спортын наадам нь иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, Олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Наадмын нээлтийн ёслол есдүгээр сарын 9-ны 15:00 цагт, хаалтын ёслол есдүгээр сарын 19-ны 16:00 цагт Спортын төв ордны “А” зааланд зохион байгуулна.

Наадмын хаалтын арга хэмжээ дээр спортын 26 төрлөөр медалийн чанараар эхний зургаан аймаг, гурван дүүрэг, зэвсэгт хүчний байгууллагын дэргэдэх спортын гурван хороо, клуб, шигшээ тэмцээнийг сайн зохион байгуулсан таван спортын холбоог шалгаруулна.

Шигшээ тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин, багийн дасгалжуулагчийг Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан мөнгөн шагналыг олгоно. Энэ нь алтан медальд 1.5 сая төгрөг, мөнгөн медальд нэг сая төгрөг, хүрэл медальд 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг олгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж