Жагсагчид Ерөнхий сайдынхаа өрөөнд дайран оржээ

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Жагсагчид Ерөнхий сайдынхаа өрөөнд дайран оржээ

Жагсагчид Ерөнхий сайдынхаа өрөөнд дайран оржээ

Иракт шиа шашинтай жагсагчид Даваа гаригт  Ерөнхий сайдын өрөө рүү дайран оржээ.  Өнгөрсөн сард сонгуулийн санал хураалтын дараа жагсагчид парламентын ордон орчмын газрыг эзэлсэн байна. Жагсагчдын тоог мянга давсан гэж албаныхан мэдээлэв.  Тэд Багдад дахь ерөнхий сайдын өрөө болон бусад барилга руу хүчлэн орсон байна. Эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр наад зах нь 12 хүн амиа алдаж, 85 хүн шархадсан байна.

Өнгөрсөн аравдугаар сард болсон парламентын сонгуульд хамгийн олон суудал авсан бүлгийг Моктада ас-Садр тэргүүлсэн.  Гэвч энэ нь олонхын засгийн газрыг баталгаажуулахад хангалтгүй байв.

Хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээ гацаанд орж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа сонгоогүй. Тус бүлгийн 70 гаруй хууль тогтоогч шинэ сонгууль явуулах ёстой гэж үзэн огцорсон юм. Сүүлчийн мөргөлдөөн нь аль-Садр улс төрөөс огцорно гэж твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэнээс үүдэлтэй бололтой.  Энэ алхам нь түүний бүх зүйлийг өөрт ашигтайгаар эргүүлэх гэсэн оролдлого гэж үзэж байна. Иракийн аюулгүй байдлын албаныхан эмх замбараагүй байдлыг намжаахын тулд орон даяар хөл хорио тогтоогоод байна.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж