Хэрэв шатахууны үнийг бууруулах арга олохгүй бол Европын холбоо/ЕХ/-ы орнууд ердийнхөөс 5-10 хувиар илүү аймшигтай өвөлтэй золгох болно гэж Бельгийн Эрчим хүчний сайд мэдэгдэв. Байгалийн хийн гол нийлүүлэгч ОХУ Украинд довтолж, хориг арга хэмжээ авснаас хойш ЕХ-ны орнууд эрчим хүчний үнийн асар их өсөлттэй тэмцэж байна.
Украиныг дэмжиж буй орнууд Оросын байгалийн хий, нефтийн импортоо бууруулахыг оролдож байгаа аж. Өнгөрсөн жил ЕХ-ны хийн хэрэглээний 40 хувийг нийлүүлсэн Орос улс эргээд нийлүүлэлтээ хязгаарласан. Мөн хий, цахилгаан эрчим хүчний үнэ дээд цэгтээ хүрээд байна.Байгалийн хий нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд өргөн хэрэглэгддэг. Шатахууны үнэ өссөн учраас энэ нь илүү үнэтэй болсон юм.
Австрийн Канцлер Карл Нехаммер "Бид эрчим хүчний зах зээл дээр яг одоо болж байгаа энэ солиорлыг зогсоох ёстой.Бид [ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир] Путинд Европын цахилгааны үнийг өдөр бүр тогтоохыг зөвшөөрч болохгүй" гэж тэрбээр нэмж ярив.
ЕХ-ны комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен мөн Европын холбооны зах зээлд борлуулж буй цахилгааны үнийг тогтоох аргыг шүүмжилсэн байна.Словенид сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө тэрбээр блок өндөр зардалтай тэмцэх "бүтцийн" яаралтай шинэчлэлтийг бэлтгэж байна гэж хэлсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: bbc
Холбоотой мэдээ