Хөвсгөл нуурыг хогноос нь салгалаа

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Хөвсгөл нуурыг хогноос нь салгалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажил”-ын хүрээнд “Хөвсгөл нуурын их цэвэрлэгээ”-г энэ сарын 21-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Их цэвэрлэгээнд 64 аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн бүлэг, нөхөрлөлийн гишүүд, иргэдийн төлөөлөл, 19 ачааны автомашин, дөрвөн завины хамт оролцов. Мөн нутгийн автомашинтай иргэд цэвэрлэгээнд сайн дураараа оролцлоо.

Үүний дүнд 141 км урт Хөвсгөл нуурын эрэг дагуу газар, дөрвөн арал, Эгийн гол орчим болон усан доорх хог хаягдлыг  цэвэрлэн зайлуулжээ. “Хөвсгөл нуурын их цэвэрлэгээ”-г жил бүр зохион байгуулахаар болсон байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийг тамгын газар
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж