Жэки Чан үл хөдлөхийн цуглуулгаа баяжуулав

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Жэки Чан үл хөдлөхийн цуглуулгаа баяжуулав

Жэки Чан үл хөдлөхийн цуглуулгаа баяжуулав

Тулааны урлагийн мастер, жүжигчин Жэки Чан үл хөдлөх хөрөнгийнхөө цуглуулгыг нэг шинэ байшингаар нэмлээ. Зочид буудал болон орон сууцны зориулалттай Ханжоу дахь байшинд байр үзэхээр Жэки Чан цөөн тооны хамгаалагч дагуулан нисдэг тэргээр иржээ. Тэрбээр уг бүтээн байгуулалтын хэвлэлийн төлөөлөгчийн хувиар ирсэн боловч үзсэн даруйдаа 400 м/кв орчим талбайтай байрыг авахаар шийдсэн байна. Байрны үнэ нь 40 сая юань буюу 5.7 сая ам.доллар аж.

Жэки саяхан шинэ орон сууцандаа нүүж орж, олныг шуугиулжээ. Түүнийг угтаж авахаар дарга төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн хүртэл ирсэн байна. Түүнчлэн орон сууцны компанийн зүгээс арслантай бүжгийн тоглолт зохион байгуулжээ. Жэки Чан найзууд болон зарим тусгай зочдыг шинэ гэртээ урьж, өөрийн гараар хоол хийж дайлсан байна.

Ханжоу дахь шинэ байр нь эргэн тойрноо 360 градус харах боломжтой байрлалтай. Нео-классик хэв маягтай байрыг болор гэрэл, алтан эдлэлүүдээр чимэглэжээ. Тэр байтугай таазны хүрээ нь 18 каратын алт аж.

Жэки Чаны нийт хөрөнгө алмайрмаар их бөгөөд цуглуулгууд нь найман агуулах дүүргэнэ гэж ярьдаг. Түүний хөрөнгийн хэмжээг доод тал нь таван тэрбум юань гэж тооцож байна. Цуглуулган дунд нь эртний эдлэлүүд маш их бий. Баячууд эртний эдлэл цуглуулах нь ховорхон байдаг ч Жэки Чан гадаад, дотоодын эртний эдлэлийг машид нандигнаж цуглуулдаг. Тухайн эртний эдлэл хэр үнэтэй нь Жэкид хамаагүй байдаг. Цуглуулган дунд нь эртний ваар, зандан модон тавилга, болор гэрлийн бүрхүүл, Европ буйдан зэрэг бий. Зандан модон тавилгын цуглуулга нь 23.6 сая сингапур долларын үнэтэй. Мөн 119 мянган сингапур доллараар үнэлэгдэх дарсны цуглуулгатай.

Хятад даяар түүний үл хөдлөх хөрөнгө олон ба Бээжинд л гэхэд найман эдлэн газар байдаг. Найман эдлэн нийлээд нэг тэрбум юань давах үнэтэй аж. Түүнээс гадна Лос Анжелес гэх мэт хилийн чанадад хүртэл бий.

Эх сурвалж: 8DAYS, LUJU BAR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж