АНУ-ын хөтлөгч, комедиан Крис Рок ирэх 2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөх саналаас татгалзсан талаараа "Phoenix" инээдмийн шоуны үеэр ярьжээ. Тэрбээр уг шоуны үеэр өнгөрсөн Оскарын наадмаар жүжигчин Уилл Смитэд алгадуулсан талаараа мөн ярьсан аж.
Өдгөө 57 настай Крис Рок өнгөрсөн гуравдугаар сард Оскарын тайзан дээр Жада Смиттийн үсний талаар наргиснаасаа болж Уилл Смитэд түмний нүдэн дээр алгадуулсан юм.
Академийн шагнал гардуулах ёслолыг зохион байгуулагчдын зүгээр Крис Рокод ирэх оны Оскарын наадмыг хөтлөх санал тавьсан ч тэрбээр татгалзжээ. Энэ талаар тэрбээр "Хэргийн газар буцаж очмооргүй байна" гэж хошигносон байна. Түүнчлэн тэрбээр өдгөө 53 настай Уилл Смиттийг өөрөөс нь том биетэй гээд Невада муж бид хоёрын тулаанд тохиромжгүй гэх мэтээр ярьжээ.
Крис Рок өмнө нь дөнгөж алгадуулсныхаа дараа "Super Bowl"-ийг хөтлөх саналаас ч татгалзсан аж.
Жүжигчин Уилл Смит өнгөрсөн долдугаар сард түүнийг алгадсандаа уучлал гуйж, болсон үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлсэн.
ЭХ СУРВАЛЖ: US WEEKLY
Холбоотой мэдээ