Чуулган: Өнөөдрөөс эдийн засгийг эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Өнөөдрөөс эдийн засгийг эрчимжүүлнэ

Чуулган: Өнөөдрөөс эдийн засгийг эрчимжүүлнэ

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2022.08.30/ хаалтаа хийнэ. 


 

12 : 27
2022-8-30

"Яамны ажилтай танилцаж, туршлага хуримтлуулна гэсэн асуудал байхгүй"

УИХ-н ээлжит бус чуулган нээлт (38 of 57) Занданшатар

Засгийн газрын гишүүд УИХ, Төрийн сүлдэнд тангараг өргөж дууслаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Та бүхэн өргөсөн тангарагаа ёсчлон биелүүлж, төр ард түмний эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг хүсье. Эрхэм сайдууд та бүхэн бүгдээрээ ард түмний засаглах эрхийг төлөөлж, УИХ-д сонгогдсон. Монгол Улсаа хөгжүүлэхэд анхаарч, салбарын бодлогын хүрээнд тодорхой зорилтуудыг хэрэгжүүлж, байнгын хороонд олон сайд ажилласан учраас ажилдаа шууд орох хэрэгтэй. Яамны ажилтай танилцаж, дасан зохицож, дадлага туршлага хуримтлуулна гэсэн асуудал байхгүй. Чиглэл чиглэлийн яамдаар мэргэшиж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн туршлагатай төрийн түшээд. Тийм учраас тулгамдсан асуудлаа шийдэж, иргэдийн хүсэн хүлээж байгаа үр дүнд хүргэнэ гэдэгт итгэж байна. ЗГХЭГ-ын даргаар томилогдож буй Д.Амарбаясгалан танд нам засгийн үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх, "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг үр дүнд хүргэх чиглэлээр анхаарч, яам хоорондын уялдаа холбоог сайжруулж ажиллах үүрэг даалгавар ногдож байна. 

Улаанбаатар хотын замын түгжрэл, төлөвлөлт, засвар арчлалтын асуудал ужгарсан асуудал болсон. Ачаалал ихтэй үедээ тэг зогсолт хийж байна. Үүнээс гарах гарц гаргалгааг олж, гар нийлэн ажиллана гэдэгт Ж.Сүхбаатар танд итгэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ та УИХ-д таван удаа сонгогдсон. Төрийн тулгатай, тууштай дархан түшээ. Тиймээс төрийн албыг төлөвшүүлэх ажилд хууль санаачилж байсан хүний хувьд спортоор дамжуулан томоохон хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. 

Монгол Улсын хөгжлийн бодлого урт хугацаанд тогтвортой үргэлжилж байх нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол үзэл баримтлал. Томоохон зорилтуудаа цаг алдалгүй шийдвэрлэж, эдийн засгийн тогтвортой өсөлт, "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг амжилттай хэрэгжүүлэх нь эрхэм чухал. Чөлөөт зах зээлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжихэд шинээр байгуулсан Эдийн засгийн яам манлайлан ажиллах чиг үүрэгтэй. Энэ үүргийг Ч.Хүрэлбаатар сайдад захиж байна. 

Зам дагаж хөгжил ирдэг. Монгол Улсын бүх аймаг автозамаар холбогдлоо. Гэхдээ шийдэгдээгүй цөөнгүй асуудал бий. Дэлхийд гаргах гарц болсон боомтын сэргэлт, төмөр замын бүтээн байгуулалт, иргэний нисэхийн салбарын шинэ зорилтуудыг хангахад С.Бямбацогт сайд онцгой анхаарч ажиллах шаардлагатай шүү.

Улсаа олон тулгууртай болгон хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилт. Гэхдээ уул уурхайн салбар манай эдийн засагт жин дарж ирсэн. Монгол хүн байгалийн баялагтаа эзэн байж, үр өгөөжөө хүртэх Үндсэн хуулийг хэрэгжүүлж, Үндэсний баялгийн сангийн тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, баялгийн тэгш хуваарилалтыг хийх хэрэгтэй. Энэ үүргийг Ж.Ганбаатар сайд танд оногдож байна. 

Монгол Улсын тусгаар тогтнолын нэг чухал асуудал нь эрчим хүч. Дутагдаж буй хүчин чадал, хүндрэлтэй асуудлуудаа нэн даруй шийдвэрлэж, төрийн бодлогыг шийдвэрлэхэд шинэ дэвшил гарган ажиллаж, баруун бүсэд удаашралтай байгаа томоохон УЦС-ын бүтээн байгуулалтыг бодитой хэрэгжүүлэхийг Б.Чойжилсүрэн гишүүнд, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар хоёр жил ажилласан Б.Чойжилсүрэн гишүүнд даалгаж байна.

Монгол эрдэнэт мал сүргээр арвин, үржил шимтэй, өргөн уудам нутагтай. Малынхаа ашиг шимийг бүрэн ашиглаж, эрүүл хүнсээр иргэдээ хангаж, экспортлогч улс болох, Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал хийх зорилтыг үр дүнд хүргэх үүргийг Х.Болорчулуунд даалгаж байна. Агрономч мэргэжилтэй хүн. Салбарын хүн олон жилийн дараа томилогдож байна. 

Цахим үндэстэн болох нь Монголын нэн тэргүүний зорилт. Дэлхийгээс хоцорч болохгүй. Цахим засаглал, цахим парламент, цахим монгол зэрэг томоохон төслийг амжиллтай хэрэгжүүлж, инновацийг ашиглан, шинэ зорилтуудыг залуу гишүүн Н.Учрал сайд үр дүнд хүргэж чадна гэдэгт итгэж байна. Инноваци, цахим бодлогын хорооны даргаар ажиллаж байхдаа цахим шинэчлэлийн олон чухал хуулиудыг санаачилж, батлуулсан. Үүнийгээ бодитоор хэрэгжүүлэх үүрэг ногдож байна. 

Хүн бүр хөдөлмөр эрхэлж, элбэг хангалуун амьдарч, төрийн хангамжийг оновчтой хэрэгжүүлж, хөдөлмөрийг шүтдэг болгох үүрэг Д.Сарангэрэл танд оногдож байна. Энэ мэт шинээр томилогдож буй та бүхэнд шинэ сэргэлт хийж, шинэ Монголын, шинэ ирээдүйн замыг тавих түүхэн чухал үүрэг хариуцлага хүлээлгэж, буй та бүхэн ухамсарлаж ажиллахыг хүсье. Энэ томилгоог эрх мэдэл, нэр хүнд биш давхар үүрэг хүлээсэн томилолт гэдгийг ухамсарлаж ажиллаарай. УИХ та бүхний ажлыг дэмжиж бас хяналт тавьж ажиллана.

10 : 13
2022-8-30

Засгийн газрын гишүүдийн тангараг өргөх ёслол эхэллээ

Л.Оюун-Эрдэнэ, Оюун-Эрдэнэ (1 of 1)

УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Засгийн газрын гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болно. Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг үдээс хойшх хуралдаанаар хэлэлцэнэ. УИХ-ын ээлжит бус чуулганы хаалтын ажиллагаа болно.

Засгийн газрын гишүүдийн тангараг өргөх ёслол эхэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг томилсон тухай захирамжийг уншиж танилцуулав. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ. Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн зорилтыг дэвшүүлж байсан. Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүхэлдээ цар тахлыг даван туулах зорилтын төлөө ажиллалаа. Өнөөдрөөс эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц төлөвлөгөө буюу "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг эрчимжүүлэх хүрээнд өнөөдрийн Засгийн газрын өөрчлөлтийг хийсэн. Үндсэн хуулийн 39.4 дэх заалтад Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т заасныг үндэслэн дор дурдсан хүмүүсийг Засгийн газарт Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд томилж байна. 

2022 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 135 дугаар захирамжаар Д.Амарбаясгаланг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар Ж.Сүхбаатар, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир хариуцсан Үндэсний хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэл, Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар томилов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж