Хятадад эмэгтэйчүүдэд халдсан хэрэгт 28 хүнийг яллажээ

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Хятадад эмэгтэйчүүдэд халдсан хэрэгт 28 хүнийг яллажээ

Хятадад эмэгтэйчүүдэд халдсан хэрэгт 28 хүнийг яллажээ

Хятадын Таншань хотын нэгэн ресторанд хоол идэж байсан дөрвөн эмэгтэй рүү хэсэг эрчүүд дайрч, зодож буй бичлэг өнгөрсөн зургадугаар сард цацагдаж, олны шүүмжлэл дагуулсан. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан 28 хүнийг яллаж, өөр 15 албан тушаалтныг авлигын хэргээр мөрдөн шалгаж байна. Авлигын хэргээр шалгаж буй хүмүүсийн дунд цагдаагийн ажилтан ч байгаа аж.

Таншань хотод гарсан энэ хэрэг нь хүйсээр ялгаварлан гадуурхах, эмэгтэйчүүдийн эрх, аюулгүй байдал зэрэг олон асуудлыг хөндөж, олон нийтийн бухимдлыг төрүүлж, төр засгийн хэмжээнд яригдсан юм.

Мөн халдлага гарах үед цагдаа нар удаан ажиллаж, тоомжиргүй хандсан байдлыг орон нутгийн хэвлэл мэдээлснээр хууль сахиулагчдын эсрэг ард түмний дургүйцэл их байв. Тиймээс цагдаагийн алба хаагчдыг авлига, эрх мэдлээ хэтрүүлэх болон бусад албан үүрэгтэй холбоотой хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

Халдлагын дараа есөн хүнийг нэн даруй баривчилсан бөгөөд нэмж арав гаруй хүнд ял тулгасан байна. Тухайлбал, казино ажиллуулсан, дээрэм, цахим гэмт хэрэг, бусдыг өдөөн турхирч, үймээн үүсгэсэн гэх мэт хэргүүдэд ял тулгажээ.

Халдлагад өртсөн хоёр эмэгтэй 11 хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол нөгөө хоёр нь хөнгөн гэмтэл авсан аж.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
17
БурууБуруу
16
ХарамсалтайХарамсалтай
14
ХахаХаха
14
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж