Чадварлаг дуучин Beyonce гурван жилийн өмнө ээж Tina Knowles-тэйгээ хамтран “Derеon” брэндийг үүсгэн байгуулсан. Тэдний брэнд зөвхөн хувцас үйлдвэрлээд зогсохгүй, тансаг зэрэглэлийн орны загвар гаргажээ.
Эдгээр орнууд нь тансаг материалаар хийгдсэний дээр олон тооны дэрнүүдтэй аж. Учир нь дуучин бүсгүй өөрийн орон дээрээ 12-14 ширхэг дэр тавьдаг гэнэ. Тиймээс шинэ коллекцийн орнуудаа ч олон тооны дэртэй байлгахыг хүсчээ. Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн худалдаанд гарсан ч энэ сараас илүү олон загвар нэмэгдээд байгаа аж.
Н.Наран