Наталия Гончарова: Бидэнгүй волейболын дэлхийн аварга сонирхолгүй

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Наталия Гончарова: Бидэнгүй волейболын дэлхийн аварга сонирхолгүй

Наталия Гончарова: Бидэнгүй волейболын дэлхийн аварга сонирхолгүй

Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ энэ есдүгээр сарын сүүлээр Польш болон Нидерланд улсуудад эхэлнэ. Энэхүү дэлхийн аваргад таван тивийн шилдэг 24 баг өрсөлдөх боловч хүчирхэг Оросын бүсгүйчүүд оролцох боломжгүй болсон юм. Тэгвэл Оросын алдарт волейболчин Наталия Гончарова Оросгүй волейболын дэлхийн аварга сонирхолгүй гэжээ.

FIVB буюу Олон улсын волейболын холбооноос Оросын шигшээ баг болон клубуудыг өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн олон улсын тэмцээнд уралдаанд оролцуулаагүй билээ. Шалтгаан нь Орос, Украины дайн.

Дэлхий, Европын аварга, “Волейболын хатан” гэгддэг Наталия Гончарова “Мэдэхгүй юм даа. Бидэнгүй тэнд сонирхолгүй байх нь лавтай. Хэрэв надад чөлөөт цаг гарвал би дэлхийн аварга үзнэ. Оросгүй дэлхийн аварга дэлхийн аварга биш. ” гэжээ.

Өдгөө 33 настай түүний хувьд 2010 онд Украины иргэншлээс татгалзаж, Оросын иргэн болсон билээ.

Оросын эмэгтэй волейболчдоос гадна эрэгтэй шигшээ баг нь өдгөө үргэлжилж буй эрэгтэйчүүдийн ДАШТ-д оролцож чадаагүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж