УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2022.08.30/ үргэжилнэ. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимын шинэ сайд нар тангараг өргөх юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар давхар дээлтэй байхаар болж, УИХ-ын 10 гишүүн сайдаар томилогдож буй. Тодруулбал, Шинэ Засгийн газарт шинээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Д.Амарбаясгалан, Хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар, Спорт, олимпизм хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Д.Сарангэрэл, Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар томилогдож буй. Тиймээс хуулийн дагуу тэд УИХ-д тангараг өргөснөөр ажилдаа орох юм.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нь Ерөнхий чиг үүргийн дөрвөн яам, чиглэлийн 12 сайд, яамгүй тав нийт 21 сайдтайгаар үйл ажиллагаа явуулах юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан
Яамгүй сайд:
- Шадар сайд С.Амарсайхан /Өмнөх ЗГ-аас улирч байгаа/
- Нийслэл хот, түгжрэлийг бууруулах асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар
- Спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ
- Боомтын сэргэлтийн хариусан сайд-тодорхойгүй
Ерөнхий чиг үүргийн:
- Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг /Өмнөх ЗГ-аас улирч байгаа/
- Сангийн яам Б.Жавхлан /Өмнөх ЗГ-аас улирч байгаа/
- Хууль зүй, дотоод хэргийн яам Х.Нямбаатар /Өмнөх ЗГ-аас улирч байгаа/
Чиглэлийн:
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ /Өмнөх ЗГ-аас улирч байгаа/
- Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр /Өмнөх ЗГ-аас улирч байгаа/
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан /Өмнөх ЗГ-аас улирч байгаа/
- Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт
- Соёлын сайд Ч.Номин /Өмнөх ЗГ-аас улирч байгаа/
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
- Эрүүл мэндийн сайд С.Энхболд /Өмнөх ЗГ-аас улирч байгаа/
- Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар /Өмнөх ЗГ-аас улирч байгаа/
Холбоотой мэдээ