Замын ачаалал 40-50 хувиар буурсан ч иргэд үүнийг аргацаасан шийдвэр гэв

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Замын ачаалал 40-50 хувиар буурсан ч иргэд үүнийг аргацаасан шийдвэр гэв

Замын ачаалал 40-50 хувиар буурсан ч иргэд үүнийг аргацаасан шийдвэр гэв

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн удирдлагууд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор найман хоногийн хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангиллан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл дээрх шийдвэр хэр үр дүнтэй байгаа талаар албаны хүнээс тодруулсан юм.

Хязгаарлалт эхлэх хойд цэг нь 32-ын тойрог, урд цэг нь “Тэмээтэй хөшөө”, баруун тийш Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэ:

-Нийслэл хотын төв хэсгийн хөдөлгөөний ачаалал 40-50 хувиар буураад байна. Харин хөдөлгөөний хязгаарлалт эхэлж буй, улсын дугаарын ялгалт хийж буй цэгүүд дээр хөдөлгөөний ачаалал маш их байна. Иргэд мэдээлэл дутуу байна. Мөн өглөөний 08.00 цагаас өмнө ажил, албандаа амжна гэсэн бодолтой замын хөдөлгөөнд оролцсоноор ачаалал үүсгэж буй тохиолдол гарч байгаа. Мөн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хот тохижилт, авто зам засвар, зөөврийн усан хангамж, шугам сүлжээ зэрэг зайлшгүй ажиллах шаардлагатай тээврийн хэрэгслүүд энэ хязгаарлалтад орохгүй боловч ажилчид нь ажлын үнэмлэхээ үзүүлээд хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцож болно гэж бодоод байна. Зөвхөн байгууллагын нэр, логотой, таних тэмдэгтэй, тухайн байгууллага дээр бүртгэлтэй, эзэмшлийн автомашинууд л болно. Эдгээр байгууллагуудад ажилдаг ч хувийн тээврийн хэрэгслээрээ хөдөлгөөнд оролцож болохгүй.

Есдүгээр сарын 1-нтэй холбоотой хүндрэл гардаг. Жил бүрийн наймдугаар сарын 15-наас хойш ачаалал бий болдог. 2019 оны үед хөдөө орон нутгаас ирсэн тээврийн хэрэгслийн тоог тоолоход товчоодоор орон нутгийн дугаартай 91 мянган орчим нэвтэрч байсан аж. Энэ жил 100 мянга хүрэх байх гэсэн тооцоолол гарчээ.

Хөдөлгөөний ачаалал Улаанбаатарт энгийн өдөр 430 орчим мянга байдаг бол үүн дээр орон нутгийн 100 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэхээр худалдаа үйлчилгээний төвүүдийн хөдөлгөөн огцом нэмэгддэг гэнэ.

Харин иргэд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангиллан хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийн талаар дараах байр суурийг илэрхийлэв.

-Ачаалал багассан нь үнэн. Гэхдээ урт хугацаандаа ийм байдалтай байж болохгүй л дээ. Айл болгон хоёр машинтай болчих байх. Гал унтраасан арга шиг л байна. Хоёр жилдээ сайхан үйлчлэх л байх. Зам бол нэмж бариад хэрэггүй. Нийтийн тээврээ сайжруулъя. Бид нар машины төлөө амьдраагүй. Хүн рүүгээ чиглэсэн зүйлсийг хийгээсэй.

-Үр дүнтэй байна. Нийслэлийн хэмжээнд байгаа автомашины бараг 50 хувь нь хорогдлоо. Нөгөө талдаа заавал сондгой, тэгш гэдгээ автомашин нэг өдөр яваад, нэг өдөр явахгүй байх нь хүндрэлтэй юм. Богино хугацаандаа л үр дүнтэй байх.

-Үр дүн харагдаж байна. Өнөөдөр машин явдаггүй өдөр гээд алхаад л харьж байна даа. Нэг өдөр машинаараа яваад нөгөө өдөр нь нийтийн тээвэр эсвэл алхаад явж болох л юм байна. Цаашдаа ч гэсэн ингэж байвал зүгээр л юм байна.

-Зөв шийдвэр юм шиг санагдаж байна. Өчигдөр машинаараа хүүхдүүдийнхээ юмыг бэлдэхэд түгжрэлгүй сайхан л байсан. Өнөөдөр өөрөө автобусаар ажилдаа ирэхэд бас л түгжрэлгүй сайхан байлаа. Автобус ч гэсэн хүнгүй сэлүүхэн байсан.

-Нэг талаараа машин явахгүй лайтай байна. Хүүхдээ хүргэж өгье гэхээр машингүй хэцүү байна. Нөгөө талаараа хотын гудамж сэлүүхэн байна. Аргацаасан л шийдвэр байна. Өнөө маргаашдаа л сайхан шийдвэр байна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж