Волейбол: Монголын баг Киргизстаныг нутагт нь илт давуу хожлоо

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Волейбол: Монголын баг Киргизстаныг нутагт нь илт давуу хожлоо

Волейбол: Монголын баг Киргизстаныг нутагт нь илт давуу хожлоо

Монголын волейболын эрэгтэй шигшээ баг Киргизстан улсын Чолпон-Ата хотноо “Челленж кап-2022” тэмцээнд оролцохоор эх орноосоо мөрдсөн билээ. Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй энэхүү гурав дахь удаагийн тэмцээнд Киргизстан, Узбекистан, Саудын Араб, Монгол гэсэн дөрвөн улс оролцож буй.

Монголын шигшээ баг өчигдөр/2022.08.29/ тэмцээний эхний тоглолтоо талбайн эзэн Киргизстаны эсрэг хийж, гурван үеийн турш 25:21, 27:25, 25:14 гэсэн харьцаатай хожиж, анхны ялалтаа авлаа.

Өнөөдөр манай залуучууд 17:30 цагаас Саудын Арабын эсрэг ээлжит тоглолтоо хийнэ.

Дашрамд дуулгахад, олон улсын волейболын холбооны шүүгч Г.Золбаяр “Челленж кап-2022” тэмцээнийг дэнсэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж