Байр суурь: Цус шингэлэх янз бүрийн эм, эмчилгээгээ зогсоо | News.MN

Байр суурь: Цус шингэлэх янз бүрийн эм, эмчилгээгээ зогсоо

Байр суурь: Цус шингэлэх янз бүрийн эм, эмчилгээгээ зогсоо

Сүүлийн үед иргэдийн цус нь өтгөрч, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох тохиолдол ихэслээ гэх болсон. Мэдээж үүнийг Covid-19-ийн халдвартай холбон тайлбарлаж буй. Мөн үүнийг дагаад янз бүрийн эмчилгээний болсон болоогүй дам яриа, цус шингэлэх янз бүрийн арга гарах болов. Тэгвэл үүнтэй холбогдуулан мэргэжлийн эмч нараас тэдний байр суурийг сонслоо.


"ХАЛДВАРТ ӨВЧИН НЬ СУДАСНЫ ХАНЫГ ГЭМТЭЭДЭГ УЧРААС ЦУС БҮЛЭГНЭЛТ ИДЭВХЖДЭГ"

АШУҮИС-ийн Цус судлалын тэнхмийн эрхлэгч, Монгол Улсын зөвлөх эмч Ц.Одгэрэл:

-Бид цар тахалтай нүүр тулаад хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд цус бүлэгнэлт, харвалт, цус өтгөрөл гэсэн нэр томъёон дунд төөрч байна. Ер нь халдварт өвчин нь судасны ханыг гэмтээдэг учраас цус бүлэгнэлт идэвхжинэ. Эрсдэлт хүчин зүйлд нэгдүгээрт насжилт. Хоёрдугаарт, бодисын солилцооны алдагдал буюу чихрийн шижин. Гуравдугаарт, хөдөлгөөний дутагдал. Дөрөвдүгээрт, хавсарсан эмгэгүүд, сийвэнгийн бүтцийн өөрчлөлтүүд. Цар тахлын дараа гар хөл бадаарах, цээжээр өвдөх, давчдах, хэвлий гэдсээр базлах ийм зовиур гарч ирж байгаа тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэй.

Вакцинтай холбоотойгоор цус бүлэгнэх нь харилцан адилгүй. Тухайн хүний эрүүл мэндийн байдлаас их хамаарна. Зарим хүмүүс нь төрөлхийн цус бүлэгнэлтийн алдагдалтай байдаг. Эмэгтэйчүүд гэхэд жирэмснээс хамгаалах эм ууж байсан бол эрэгтэйчүүд бөөрний өвчтэй байж болно. Ийм тохиолдолд бүлэгнэлт тодорхой хэмжээгээр идэвхжинэ. Тиймээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Аспирин гэдэг эм эсүүд хоорондоо наалдахаас сэргийлдэг учраас зүрх судасны өвчтэй, цар тахлын хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүс байнга хэрэглэнэ.

"МОНГОЛД COVID-19 ХАЛДВАР БОЛОН ВАКЦИНААС ШАЛТГААЛЖ, ХАРВАЛТ ИХЭССЭН ГЭХ СУДАЛГАА БАЙХГҮЙ"

Анагаах ухааны доктор, профессор, дархлаа судлаач Г.Батбаатар:

-Ер нь хүний өвчлөл, нас баралтыг ярихын тулд заавал нотолгоотой ярих ёстой. Өнөөдөр манайд Covid-19 халдвар болон вакцинаас шалтгаалж, зүрх судасны өвчлөл, харвалт ихэсч байна гэдэг ямар ч баталгаатай тоо алга. Энэ талаар хийсэн судалгаа ч байхгүй. Тэгэхээр шууд цар тахлаас болж байна гэж хэлэхэд төвөгтэй. Магадгүй халдвар болон вакцинаас болоод цусны бүтэц бага зэрэг өөрчлөгдөж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энийг шууд цар тахлын дараах хүндрэлээс болж байна гэвэл учир дутагдалтай шүү. Хүмүүст их зөв мэдээллийг хүргэх хэрэгтэй.

Хүмүүс дур дураараа цус шингэлэх бэлдмэл, эмчилгээ хийлгэж эхэллээ. Энэ маш буруу. Үүний хажуугаар бизнес яваад байна. Ялангуяа хувийн хэвшлийн эмнэлгүүд буруу ойлголтыг өгч байна. Цус өтгөрнө гэж ямар ойлголт вэ. Энэ маш том өргөн агуулга. Захын цусан дахь эсийн тоо нэмэгдэж байна уу, захын цусан дахь уургийн хэмжээ нэмэгдээд байна уу гэдгийг хэн ч хэлж чадахгүй байна. Харин аспирин 85, 100 эмний хувьд ДЭМБ-аас 45 наснаас дээш хүмүүс байнга хэрэглэхийг зөвлөдөг. Хүн нас ахих тусмаа цус бүлэгнэлтийн системийн харилцаанд алддаг. Тэрнээс биш эрүүл хүн энэ эмийг уувал санамсаргүй байж байгаад осолд ороход тэр битгий хэл гүйж яваад унахад цус алдах аюултай.

Хэрвээ та цусаа шингэлмээр байвал шингэн зүйл сайн уу. Тэр цус өтгөрүүлдэг буруу зуршил болох архи, тамхиа зогсоо. Жишээлбэл, шээс хөөх эм, архи тамхи гэх мэт. Архи хэтрүүлэх ууснаас болоод хүний биед усгүйжих процесс явагддаг.

"ЗАЛУУ НАСНЫ ХАРВАЛТ НЭМЭГДСЭН СТАТИСТИК БАЙХГҮЙ"

УГТЭ-ийн Зүрх судас, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Ж.Ариунаа:

-Цус бүлэгнэлтийн өөрчлөлтөөс болж, цус амсах харвалт гэж байдаг. Үүний нөлөөнд маш олон өвчин эмгэг бий. Үүнд хамгийн гол нь архаг хууч өвчин нөлөөлдөг. Харвалтын цаана зүрх судасны суурь өвчин байдаг. Жишээлбэл, зүрхний хэм алдагдалтай хүн зүрхэн дотроо цус бүлэгнэлтэй, тэрнээс тасарч тархинд очоод судсыг бөглөх эрсдэлтэй. Даралт ихтэй хүн байлаа гэхэд тодорхой хэмжээгээр цусны бүлэгнэлтийн өөрчлөлтөд орж, өтгөрч, наалдамтгай болдог. Үндсэн суурь өвчний улмаас харвалт үүсдэг. Ямар хэлбэрээс нь хамаарч эмчилгээг хийдэг.

Цар тахлаас хойш тархины эдийн цус бөглөрөх харвалт 2013 оноос хойш өндөр хэвээрээ байгаа. Залуу насны харвалт нэмэгдсэн статистик байхгүй. Өмнөх оны тоон үзүүлэлттэй яг адилхан байгаа.

Манай эмнэлэгт 2021 оны гуравдугаар сарын 1-нээс 2022 оны гуравдугаар сар хүртэлх нэг жилийн судалгаагаар 3500 Covid-19 халдварта хүн хэвтэн эмчлүүлснээс 46 нь харвалттай хавсарсан тохиолдол байсан. Цар тахал шууд тархины харвалтад нөлөөлнө гэж байхгүй.

"ЯАМНААС ОЗОН ЭМЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЯМАР НЭГЭН УДИРДАМЖ, ЗААВРЫГ ОГТ БАТЛААГҮЙ"

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга, цусны эмч Ж.НАРАНГЭРЭЛ:

-Яамнаас гаргасан эмнэл зүйн удирдамж дээр цус шингэлэх ямар эмийг ямар тунтай хэрэглэх вэ гэдэг заавар байгаа. Үүнийг эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч нар мөрддөг. Цус шингэлэх эм маш олон төрөл. Цус өтгөрөлт гурван өөр янзаар илэрдэг. Тийм учраас эмэн эмчилгээ нь өөр өөр байдаг.

Энэ утгаараа олон төрлийн эм бий. Аспирин гэдэг эм нь цусан дахь ялтас эсийн хоорондоо наалдах процессыг саатуулах үйлчилгээтэй. Тэгж байж цусыг шингэлдэг гэсэн үг.

Эрүүл мэндийн яамнаас озон эмчилгээний тухай ямар нэгэн удирдамж, зааврыг огт батлаагүй. Манай улсын эмнэл зүйн удирдамжинд байхгүй. Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгддөг эмнэл зүйн удирдамжийг улс орны хаана ч байгаа эмч мэргэжилтнүүд хэрэглэхэд бэлэн. Энэ удирдамжид орсон эмчилгээг хэрэглэхийг зөвлөдөг. Гэтэл энэ дотор озон эмчилгээ огт байхгүй. Тэгэхээр иргэд ямар эмчилгээ хийлгэх вэ гэдгээ өөрсдөө судалгаа хийж, мэдээлэл мэдлэгтэй байх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-30 103.80.210.183

идэг уушаа хэсэг багасгаад цусаа эрүүлжүүл

Avatar

нас залуу цус ш 2022-08-30 103.212.117.167

мацаг барь, идэш уушаа багасга. шингэнгүйжээд бүр өтгөрч үхэхийн байна л дөө

Avatar

sudalgaa 2022-08-30 192.82.93.16

sudalgaa hiigeech dee

Avatar

гэнг 2022-08-30 103.80.211.206

судалгаагаа хийгээч ээ. эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй, хүрэлцээгүй, эмчийн ур чадвар муу байна. эмчид үзүүлээд ч үнэндээ зөв эмчилгээ авч байгаа нь эргэлзээтэй. судалгаа дутуугаа мэдэж байгаа бол эртхэн эхлээчээ. эхэлсэн бол төдийд дуусна, төдөн хүн хамруулсан судалгаа хийгдэнэ гээд тоймтой юм хэлээч

Avatar

MGL 2022-08-30 203.23.49.66

ш** өөрөө өөртөө анхаар хүний өмнөөс амьраагүй шүү малаа

Avatar

Zugeer l irgen 2022-08-30 192.82.64.106

Энэ Батбаатар бол ЛУЙВАРЧИН

Avatar

Энэ талаар хийсэн судалгаа ч байхгүй. - мэдээж юу байдын 2022-08-30 66.181.164.211

Батбаатар бол мэдлэггүй, зүгээр л хорчин хүн, энэний судалгаа хийдэг гэж лөөлөө, чадахчгүй өөрөө хувийн эмнэлэгтэй мөнгийг бол цусалж байгаа

Avatar

Уншигч 2022-08-30 202.55.191.130

Судалгаа хийдэг юм уу? Нүдэн дээр л залуу хүмүүс гэнэт яваад байна даг.

Avatar

Зочин 2022-08-30 202.9.46.189

Ямарч судалгаа байхгүй гэнэ шүү. Зориуд судлахгүй, гарч ирэж буй үр дүнг өөрсөндөө зориулж засварлаж иргэдээд санаатай хцдал мэдээлэл тарааж байгаа энэ үйлдэл нь Монголын ард түмэнд ямар их өшөө хорсол агуулсан хүмүүс вэ? Энэ эрдэмтэн дарга гэсэн хүмүүс бол ард түмний дайсан байна.

Avatar

Зочин 2022-08-30 202.21.124.69

Арай ч дээ

Avatar

Зочин 2022-08-30 202.21.124.69

Гарчигийг нь буруу өгсөн байна . Хүмүүс цус шингэлэхээ зогсоо гэж гарчигаас нь харж ойлгож байна . Утга нь бол цус шингэлэхийн тулд хамаагүй , баталгаагүй янз бүрийн юм хэрэглэж болохгүй гэсэн байна СЭТГҮҮЛЧИД ЭЭ !!!!!! Та нар жаахан боловсролтой байж энэ ажлыг хийгээч эээ !!!!! ЦУС ШИНГЭЛЭХ БАТАЛГААГҮЙ ЭМ ТАН , АРГААС ТАТГАЛЗАХЫГ ЭМЧ НАР ЗӨВЛӨЖ БАЙНА гэсэн гарчигийг энэ мэдээлэлд өгөх байлаа гэж наад захын хүн хэлэх байх аа

Avatar

Зочин 2022-08-30 202.21.107.91

ӨӨРИЙНХӨӨ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЮУ БОЛЖ БАЙГААГ МЭДДЭГГҮЙ..ӨВЧИН ХИЙСЧ ИРДЭГ ГЭЭД ЯВЖ БАЙДАГ МАЛНУУД ХОРВООГООС ЯВААД ДУУСАХ НЬ БАЙГАЛИЙН ШАЛГАРАЛ ШҮҮ ДЭЭ…

Avatar

иргэн 2022-08-30 66.181.182.51

Эрдэмтэд , Эмч нар нэг л зүйл Санал нэгдэж Иргэд дээ Зөвлөмж өгөх хэрэгтэй, Тэгэхгүй зарим нь болохоор Цусаа сайн шингэлж байхыг Анхааруулаад байдаг, зарим нь ингээд Цусаа бүү Шингэл ухааны юм ярьж Иргэд ээ төөрөгдүүлэхээ болих хэрэгтэй, Цусаа шингэлж явсны муу гэж л байхгүй байх,

Avatar

Зочин 2022-08-30 122.201.25.90

Эрүүл мэндийн яамныхан их сайн анхаарах ёстой. Харвалт ,зүрхний шигдээс гээд ямарч албан ёсны бүртгэл байхгүй байна. Гадаад орнууд нарийн бүртгэлтэй, бүртгэл судалгаа байжээ юмыг тодорхой ярих,дүгнэлт өгөх хэрэгтэй.

Avatar

ZOCHIN 2022-08-30 124.158.120.154

BAINGA NEGDSEN SUDALGAA HIIHGUI BAIJ MANAID TIIM ZUIL BAIHGUI GEJ SHUUD HELEH BOLOMJGUI TEGBEL HENII HEZEE HIISEN SUDALGAAG UNMDESLEJ HELEED BAIGAAM TODORHOI HELEECH DEE

Avatar

Зочин 2022-08-30 139.5.216.186

Нийтийн биеийн тамирыг засаг дэмжих хэрэгтэй. Хөдөлгөөний дутагдал, архи, тамхи нь хүмүүсийн эрүүл мэндийг баллаж байна.

Avatar

Зочин 2022-08-30 202.131.225.197

zugeer l uuh tos mahniihaa hemjeeg bagasgaad nogoo tsagaagaa tulhuu heregle, eldev emeer uursdiiguu bitgii horduul. vaccina aas umnu ch tsus harvalt mongold bsan

Avatar

иргэн 2022-08-30 66.181.182.51

ЗГ, ЭМЯ Вакцинаас шалтгаалсан уу, Халдварын дараахи тохиолдолд уу бусад шалтгаанаас болж Цус өтгөрөлт явагдаж байна уу үгүй юу гэсэн ямарч нарийвчилсан Судалгаа байхгүй байж ЭМЯ, Эрдэмтэд, Эмч нар та нар ингэж Буруу төйлбар мэдэгдэл хийхээ болих хэрэгтэй, Зарим Эодэмтэн Эмч нар Шингэн юм сайн ууж , цусаа аль болох Шингэн байлгах хэрэгтэй гэж зөвлөөд байдөг Та нар болохоор Цусаа битгий Шингэл гэх Иргэд хэнд нь Итгэх вэ,

Avatar

Пирамид схем 2022-08-30 202.126.94.237

Эм хэрэглэж шингэлэх хэрэггүй л гэж байгаа биз дээ

Avatar

Зочин 2022-08-30 66.181.185.151

тэр зарим эмч нар чинь бизнесээ хийж байнаа гэж байна. 1- эмнэлгийн эмч нь тоо хэлсэн байна. 2013 оноос хойш жилд ирдэг өвчтөний тоо хэвээрээ байна, нэмэгдээгүй гэж байна.

Avatar

Зочин 2022-08-30 202.126.90.26

дахиад унш аа хөө. эм бэлдмэл бага хэрэглээд шингэн юм уу,аспирин гэдэг эм дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн ,бас хүмүүс хэрэглээд үр дүнтэйг нь баталсан гэж зөвлөцгөөж байна. Гадуур гараад байгаа судалгаагүй элдэв мэдээлэлээс болгоомжлуулах үүднээс манайд судалгаа хийгдээгүй шүү гэж үнэнийг нь бидний сонорт хүргэж байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2022-08-30 202.126.90.26

цусаа битгий шингэл гэж зөвөлсөнийг нь олж уншсангүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж