Сергей Шойгуг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

Сергей Шойгуг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байж болзошгүй

Сергей Шойгуг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байж болзошгүй

Украины эсрэг дайн зогсонги байдалд орсон тул ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг ерөнхийлөгч Владимир Путин албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байж болзошгүй тухай Их Британийн Тагнуулын алба өчигдөр /2022.08.29/ мэдэгдлээ. Оросын офицерууд болон цэргүүд Шойгуг үр дүн муутай, харилцаа холбоо муутай гэж шүүмжлэлтэй хандаж байжээ.

“Шойгу карьерынхаа ихэнх хугацааг барилгын салбар болон Онцгой байдлын яаманд өнгөрөөсөн тул цэргийн бодит туршлагагүй. Тиймээс нэр хүндээ хадгалж үлдэхийн тулд удаан хугацаанд тэмцэж буй” гэж тагнуулын мэдээнд дурдсан байв. Ингэхдээ тус яам Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сүүлийн үеийн мэдээг эш татжээ. Шойгу одоо дайны ерөнхий командлагчаар ажиллахгүй байгаа, өөр командлагчид Путинд дайны явцыг танилцуулж байгаа гэж Тагнуулын алба үзэж байна.

Энгийн иргэдэд тусах хохирлыг бууруулахын тулд цэргийн үйл ажиллагааг зориудаар удаашруулсан гэж Шойгу өөрөө мэдэгдсэн юм. Тэрбээр Узбекистанд болж буй ШХАБ-ын хуралдаанд оролцсон. Энэ үеэрээ халдлагын хурдыг зориудаар удаашруулж буйгаа мэдэгджээ.

Сергей Шойгу нь Оросын алслагдсан Тува мужаас гаралтай. Тэрбээр ЗХУ задран унах үед Кремлийн онцгой байдлын сайдаар ажиллаж байсан бөгөөд Оросын засгийн газарт хамгийн удаан ажилласан сайд юм. Түүнийг цэргийн туршлагагүй гэдгийг нь үл харгалзан 2012 онд Батлан хамгаалахын сайдаар сонгосон аж. Шойгу 2014 онд Крымийг нэгтгэх ажиллагааг удирдаж байсан туршлагатай.

Эх сурвалж: NEWS WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж