ТАНИЛЦ: “Эрдэнэс Монгол”-ийн гүйцэтгэх захирал Р.Баясгалан

Хуучирсан мэдээ: 2022.08.30-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: “Эрдэнэс Монгол”-ийн гүйцэтгэх захирал Р.Баясгалан

ТАНИЛЦ: “Эрдэнэс Монгол”-ийн гүйцэтгэх захирал Р.Баясгалан

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар Р.Баясгаланг томилох шийдвэрийг тус компанийн ТУЗ шийдвэр гаргасан. Тэгвэл Р.Баясгалан нь гэж хэн бэ. Түүний хувьд Лондонд төвтэй Олон улсын бие даасан баялгийн сангийн форумын ахлах менежерээр ажиллаж байгаа бөгөөд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдохоор удахгүй Монголдоо ирэх гэнэ.

Р.Баясгалан нь Массачусетс мужийн Уильямс коллежийг төгссөн бөгөөд Бодлогын эдийн засгийн чиглэлээр магистр хамгаалсан. Мөн Оксфордын их сургуульд бизнесийн чиглэлээр магистр хамгаалсан. Өмнө нь Монголбанкинд ажиллаж байгаад Азийн хөгжлийн банк, Боккони их сургуулийн Бие даасан хөрөнгө оруулалтын лабораторит ажилладаг. Түүний хувьд Баялгийн сангаар мэргэшсэн, туршлагатай нэгэн бөгөөд  Вашингтонд төвтэй Олон улсын валютын сангийн судалгааны ахлах ажилтан, тус сангийн гишүүдэд зориулсан мэдлэгээ хуваалцдаг платформыг удирддаг байжээ. Мөн бие даасан баялгийн сангийн стратегийн хөрөнгийн хуваарилалтыг талаарх судалгааг ч хэвлүүлж байсан туршлагатай нэгэн бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, баялгийн санг хөгжүүлэх “үүрэгтэй”-ээр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдохоор болсон байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж