Засгийн газар 16 яамтай, 21 сайдтай ажиллана | News.MN

Засгийн газар 16 яамтай, 21 сайдтай ажиллана

Засгийн газар 16 яамтай, 21 сайдтай ажиллана

Засгийн газар 16 яамтай, 21 сайдтай ажиллана
Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын ТББХ болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Засгийн газар бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байхаар төлөвлөсөн.
Энэхүү өөрчлөлтийн дагуу шинээр яам байгуулагдахгүй ба дор дурдсан бүтэцтэй байхаар төсөлд тусгажээ. ҮҮНД:
Ерөнхий чиг үүргийн:
1. Эдийн засаг, хөгжлийн яам;
2. Гадаад харилцааны яам;
3. Сангийн яам;
4. Хууль зүй, дотоод хэргийн яам;
Чиглэлийн:
5. Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
6. Батлан хамгаалах яам;
7. Барилга, хот байгуулалтын яам;
8. Боловсрол, шинжлэх ухааны яам;
9. Зам, тээврийн хөгжлийн яам;
10. Соёлын яам;
11. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;
12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14. Цахим хөгжил, харилцаа холбооны яам;
15. Эрчим хүчний яам;
16. Эрүүл мэндийн яам.
Дээрх яамдыг тэргүүлэх 16 сайдаас гадна
17. Монгол Улсын Шадар сайд;
18. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
19. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
20. Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга;
21. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга гэсэн 5 сайд байх аж.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй болохоор байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: Одоо ч төрийн боловсон хүчний чадал, зангараг, сэтгэл гэдэг юм их үгүйлэгдэж байна даа хөөрхий 2022-08-29 192.82.80.30

Ийм өөрчлөлт хийгээд улс орон хөгжөөд ард түмний амьдрал дээшлэнэ гэж хүлээх хэрэггүй.ЯАГААД ГЭВЭЛ, ТИЙМ БОЛОМЖ ЯГ ОДОО БИДЭНД ГАДНА, ДОТОР ТАЛДАА АЛГА.ШИНЭ САЙД НАР НЬ ӨӨРИЙН ТАНИЛ ТАЛЫН ХҮНЭЭ ТӨРИЙН АЛБАНД ШУРГУУЛАХ ГЭЭД ТӨРИЙН АЛБЫГ БУЖИГНУУЛАХ ЭРСДЭЛ ҮҮСЛЭЭ.ЭРЧИМ ХҮЧ ГЭХ МЭТ МЭРГЭЖЛИЙН САЙДЫГ СОЛЬСОН НЬ САЛБАРЫНХАНД ТААЛАГДАХГҮЙ нь бас нэг эрсдэл.МАН, ЗГ ажил хийгээд байгаа мэт харагдана л даа. Гэхдээ үр дүн ?? Уртнасанг Бат-Эрдэнээр солиод ажил дээрдэв үү??? .

Avatar

Зочин 2022-08-29 172.56.30.82

Мал ф***а улс

Avatar

ДОРЖ 2022-08-29 66.181.186.144

МАН Ы МАНГАСНУУД ТӨР БАРИХ ГЭЖ ҮНЭХЭЭР ТОЛГОЙН ХҮРЭХГҮЙ АЛИЙГАА АЛДАЖ БАЙНА. 5 _Р ЦУВААНЫХАН МОНГОЛЫГ ЦӨЛМӨХӨӨР БОЛЛОО. ЭНЭ ТОГЛООМЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МАН НАМТАЙ НЬ ТАРААХ ЦАГ ИРЭХИЙГ ҮЗЭХ ЮМСАН.

Avatar

Зочин 2022-08-29 139.5.218.214

Данх зайлаарай

Avatar

Зочин 2022-08-29 66.181.185.31

30 жилийн түүхэнд дэхь хамгийн их зарлагтай дэндүү олон сайдтай дэндүү Данхар бүтэцтэй ЗГ ыг Данхан толгойлсон тэнэг ЕС байгууллаа даа!

Avatar

Иргэн 2022-08-29 192.82.74.173

Энэ ч дэмий тал уруугаа яваад байна даа. Ажлаа хийж чадахгүйд нь хариуцлага тооцохгүй болохоор дурын хүн сайд болох болжээ. Асуудал болгон дээр сайдын оромж босгоод байвал халхын тал нутаг сайд – тайжаар дүүрэх биз.

Avatar

Зочин 2022-08-29 66.181.191.45

Учиргүй орон тоо нэмсэн зүйл алга. Нийслэлийн захирагчийг Засгийн газрын бүрэлдүүнд оруулжээ. 2-3 хороо,удирдах газрыг яамд болгосон юм уу даа Бараг хуучин орон тоогоооо ажиллана биз. Элдэв үндэслэлгүй хэл ам удаж ажилд нь бүү саад бол.

Avatar

Ичиж байна 2022-08-29 64.119.17.86

Бурхан минь ээ, түгжрэл бууруулах сайд гэнэ, олимп биеийн тамирын сайд л гэнэ, олимп болохоос өмнө огцорно штэ, боомтын сайд гэнээ, яана даа хөөрхий. Ерөнхий сайдын зөвлөхүүд нь удаан үйлчилдэг хор шиг албаар ийм тэнэг юм хийлгэж зориуд нэр хүндийн нь унагаж байгаа юм байна гэж ойлгогдож байна. Бас нэг тэнэг бөхчинг сайд, гатан ээж сайд, талхчин сайд, чихэрчин сайд,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж