Засгийн газар 16 яамтай, 21 сайдтай ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Засгийн газар 16 яамтай, 21 сайдтай ажиллана

Засгийн газар 16 яамтай, 21 сайдтай ажиллана
Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын ТББХ болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Засгийн газар бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байхаар төлөвлөсөн.
Энэхүү өөрчлөлтийн дагуу шинээр яам байгуулагдахгүй ба дор дурдсан бүтэцтэй байхаар төсөлд тусгажээ. ҮҮНД:
Ерөнхий чиг үүргийн:
1. Эдийн засаг, хөгжлийн яам;
2. Гадаад харилцааны яам;
3. Сангийн яам;
4. Хууль зүй, дотоод хэргийн яам;
Чиглэлийн:
5. Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
6. Батлан хамгаалах яам;
7. Барилга, хот байгуулалтын яам;
8. Боловсрол, шинжлэх ухааны яам;
9. Зам, тээврийн хөгжлийн яам;
10. Соёлын яам;
11. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;
12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14. Цахим хөгжил, харилцаа холбооны яам;
15. Эрчим хүчний яам;
16. Эрүүл мэндийн яам.
Дээрх яамдыг тэргүүлэх 16 сайдаас гадна
17. Монгол Улсын Шадар сайд;
18. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
19. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
20. Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга;
21. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга гэсэн 5 сайд байх аж.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй болохоор байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж