Филиппинд автобус барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Филиппинд автобус барьцаалжээ

Ажлаасаа халагдсан цагдаагийн мөрдөн байцаагч ажилд нь буцааж авахыг шаардан жуулчдын автобус барьцаалсан хэрэг өнөө өглөө Филиппиний нийслэл Манил хотод гарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Автобусанд 25 хүн байсны 22 нь гадаадын иргэн байна гэж Манил хотын цагдаагийн албан хаагч Родольфо Магтибай ярьж байна.

Халагдсан мөрдөн байцаагчийг Роландо Мендоза шаардлагаа самбар дээр бичин автобусны цонхон дээр тавьсан байна. “Түүний хийж байгаа зүйл хууль зөрчсөн үйлдэл гэдгийг өөрөө ойлгон эрх баригчдад бууж өгөх болно гэж бид итгэж байна” гэж Магтибай “CNN”-ий сурвалжлагчид ярьсан байна.

Жуулчны автобусыг барьцаалах үедээ тэрээр цагдаагийн дүрэмт хувцастай, автомат буутай байсан гэж цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Ервин Маргарежо мэдээлжээ. Барьцаанд байгаа хүмүүсээс Гонгконгоос ирсэн гурван эмэгтэй, хүүхдийг сулласан байна. Автобусанд байгаа хүмүүс одоогоор эсэргүүцэл үзүүлээгүй ч тайван бус байгаа бололтой. Цагдаагийнхан автобус барьцаалсан цагдаатай хэлэлцээр хийж байгаа бөгөөд хамгийн эцсийн мөчид, өөр аргагүй тохиолдолд л хүч хэрэглэнэ гэнэ. Цагдаагийнхан одоо автобус байгаа газрыг бүслээд бөгөөд мэргэн буудагчид байршлаа эзэлсэн, барьцаанд байгаа хүмүүст хүнс хүргэж өгсөн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж