Элон Маскийн ээж Мэй Маск хүүтэйгээ уулзахдаа ер бусын газар унтдаг байна. Өдгөө 74 настай супермодель тэрбээр Техас дахь төв оффис болон "Starbase" хөөргөх газар, Бока Чика дахь "SpaceX"-ийн байранд гэх мэт баазад гүйцэтгэх захирал хүү дээрээ очихдоо унтлагын өрөөнд унтдаггүй гэж "The Times" сонинд ярьжээ.
Мэй Маск "Би гаражид унтах ёстой" гэж ярьсан байна. Учир нь пуужингийн талбайн ойролцоо гоёмсог байшинтай байж болохгүй аж. Элон Бока Чика дахь 45 мянган ам.долларын үнэтэй "маш жижиг" байшинд амьдардаг ч түүнд "үндсэн оршин суух газар" байхгүй гэж мэдэгджээ.
Тэрбумтан 50 мянган ам.долларын үнэтэй, 375 метр квадрат талбайтай, зочдод ашигладаг жижигхэн байшинтай ч үүнийгээ гараж болгон ашигладаг байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ