НҮБ-ын баг "Запорожье" цөмийн станцыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

НҮБ-ын баг "Запорожье" цөмийн станцыг зорилоо

НҮБ-ын баг "Запорожье" цөмийн станцыг зорилоо

НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагын шалгалтын баг Украины "Запорожье" атомын цахилгаан станц руу явж байна гэж тус байгууллагын тэргүүн мэдэгдэв. Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) ерөнхий захирал Рафаэль Гросси ярихдаа, баг энэ долоо хоногийн сүүлээр АЦС-д очих төлөвтэй байна. "Бид Украин болон Европын хамгийн том цөмийн байгууламжийн аюулгүй  байдлыг хамгаалах ёстой" гэж тэрбээр твиттер хуудастаа жиргэжээ.

Цөмийн станцыг гуравдугаар сараас хойш Оросын цэргүүд эзлэн авсан. Украины зүүн өмнөд хэсэгт орших байгууламжийн эргэн тойронд тулалдаж байгаа нь уг байгууламжийн аюулгүй байдлын талаар дэлхий нийтийг түгшээж буй. Украин, Орос хоёр бие биенээ тус бүсийн нөхцөл байдалд буруутгасаар байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Пүрэв гаригт станцыг Украины эрчим хүчний сүлжээнээс хэсэг хугацаанд салгаж, цахилгаан эрчим хүчээр хангахын тулд нөөц үүсгүүрүүдийг ажиллуулах үед Европ цацрагийн гамшгаас "нэг алхамын зайд" байна гэж мэдэгдсэн. Тэрбээр галын улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамууд гэмтсэн бөгөөд энэ нь түүхэндээ анх удаа станцын үйл ажиллагааг тасалдуулсан гэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж