Бритни Спирс сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан үеийнхээ тухай өчигдөр /2022.08.28/ “Youtube” сувгаараа ярьжээ. Мөн 15 жил үргэлжилсэн консерваторын тухай дэлгэрэнгүй ярьсан байна.
Рональд Рейганы сэтгэцийн эрүүл мэндийн төвд байх үед түүнээс долоо хоног бүр зургаан галлон цус авдаг байжээ. Гэтэл хүний биед ердөө 1.2-1.5 галлон цус байдаг. Тиймээс Бритнигийн хэлэх гэсэн санаа тодорхойгүй байна гэж “Daily mail” хуудас бичжээ. Түүнчлэн Бритни өөрийг нь ганцаараа шүршүүрт орох боломжгүй болгож, хувийн нууцад нь халдсан, өдөрт 10 цаг албадан сандал дээр суулгадаг, тамхи ч татаж чаддаггүй байснаа хэлээд, цаазын ялтай хүмүүс ч үүнийг хийх боломжтой байдаг" гэж онцолжээ.
Бритни өөрийг нь 2008 онд албадан эмнэлэгт хэвтүүлсэн нь урьдаас төлөвлөсөн ажиллагаа байсан гэж нэмж хэлсэн байна. Тодруулбал, "Энэ нь түүний санхүүг хяналтдаа авах гэсэн хуйвалдааны үр дүн. Эмнэлэгт хэвтэхээс өмнө Бритнигийн амьдралд ямар ч хар тамхи, согтууруулах ундаа байгаагүй" гэжээ.
Дашрамд дурдахад, Бритни өнгөрсөн Баасан гаригт Элтон Жонтой хамтарсан “Hold me closer” нэртэй шинэ уран бүтээлээ танилцуулсан байна.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ