Улсын драмын эрдмийн театрын хойно өнөөдөр /2022.08.29/ 13:30 цагийн үед зам тээврийн осол гарч, тухайн хэсгийн хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Тодруулбал, "Land cruiser-300", "Toyota camry" маркийн автомашинууд мөргөлдөж, зорчиж явсан гурван хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.
Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсээс ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгаж эхэлсэн байна. Тус хэлтсээс "Жолооч нар эрүүл байсан бөгөөд хурд хэтрүүлсэн эсэхийг хяналтын камерын бичлэгээс шүүж тогтооно" гэж мэдээлэв.
Осол гарсан автозам дээр хөдөлгөөн хязгаарлаагүй хэвийн үргэлжилж байна. ТЦА-наас өгсөн мэдээллээр "Land cruiser-300" машинд хоёр хүн, "Toyota camry" машинд нэг хүн тус тус зорчиж явжээ. Зорчигчдын биед ил харагдах шарх сорви, хугарал байгаагүй учир анхан шатны тусламж үзүүлсэн байна.