“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий талаарх сонирхолтой 8 баримт

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Катар-2022

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий талаарх сонирхолтой 8 баримт

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий талаарх сонирхолтой 8 баримт

Спорт, тэр дундаа хөлбөмбөг сонирхогчдын тэсэн ядаж хүлээж буй “Катар-2022” ДАШТ ирэх 11-р сард эхэлнэ. Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийг Катар 2010 онд авсан билээ. Газар нутаг жижиг, халуун орны, лалын шашинтан зонхилдог улсад болох ДАШТ олон талаараа онцлог, хүмүүсийн сонирхлыг татаж байгаа нь маргаангүй. “Катар-2022” тэмцээний талаарх сонирхолтой  баримтуудыг  хүргэж байна.

#1 Намар, өвөл

Хөлбөмбөгийн ДАШТ түүхэндээ анх удаа намар, өвлийн улиралд болох гэж байна. Энэ оны 11-р сарын 21-нээс 12-р сарын 18 хүртэл хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээн Катарын сэрүүн улиралд болж буй нь энэ. Зун цагт, тэр тусмаа 6, 7-р сард тэнд дунджаар 50-55 хэмд хүрч халдаг тул тамирчид, хөгжөөн дэмжигчдийн ая тух, эрүүл мэндийг бодолцон товыг гаргажээ. Гэсэн ч тэмцээний  үеэр хэт халах магадлал өндөр тул тоглолт болох цэнгэлдэх хүрээлэн дэх агаарын хэмийг +27 °C байлгана гэж зохион байгуулагчид мэдэгдсэн.

#2 Ойрх Дорнодод анх удаа

Энэ удаагийн ДАШТ анх удаа Ойрх Дорнодод, Арабын хойгт, тэр дундаа лалын шашинтнууд зонхилдог,  хаант засаглалтай улсад болж байна. Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт ордог, газрын тосны томоохон эскпортлогч Катар түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй юм. Тэмцээн зохион байгуулах эрхийн төлөө тэд Австрали, Их Британи, Индонез, Мексик, ОХУ, АНУ, Япон, Португали, Испанитай өрсөлдсөн юм.

#3 Сүүлчийн удаа 32 баг

“Катар-2022” тэмцээнд сүүлчийн удаа хөлбөмбөгийн 32 шигшээ баг оролцоно. Дараагийн буюу 2026 оны тэмцээнд 48 баг оролцоно. Энэ удаагийн тэмцээнд оролцох багийн тоог 48 болгож, зарим тоглолтыг хөрш орнуудад нь хийх санаачилга гаргасан ч Олон улсын хөлбөмбөгийн холбоо дэмжээгүй.

#4 Таван хот, найман цэнгэлдэх хүрээлэн

Энэ удаагийн ДАШТ Катарын таван хотод, найман цэнгэлдэх хүрээлэнд болно. Лусаилд хот дахь үндэсний цэнгэлдэх хүрээлэнд л гэхэд  плей-оффын дөрвөн тоглолт болно. Үүний зэрэгцээ ДАШТ-нд зориулж катарчууд метроны долоон шугамыг өргөтгөсөн бөгөөд орон даяарх таван стадионд метрогоор очиж болно. Тиймээс хөгжөөн дэмжигчид нэг өдөрт хэд хэдэн тоглолт үзэж амжих юм.

#5 Уух уу, эс уух уу

Катар лалын шашинтнууд зонхилсон орон тул архи, спиртийн төрлийн бүтээгдэхүүний худалдаа хязгаартай. Гэхдээ тэмцээний үеэр энэхүү хязгаарлалт, хоригийг хэсэгчлэн цуцлах юм. Гэхдээ архи, виски зэрэг согтууруулах ундааг зөвхөн фанатуудын бүсэд худалдаална.

#6 Вакцин, бас дахин вакцин

“Катар-2022” ДАШТ-д “Ковид-19” халдварын вакцин хийлгэсэн хөгжөөн дэмжигчид, жуулчдыг хүлээн авна. Тамирчид, иргэд, жуулчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ мөн зохион байгуулагчид мэдэгдсэн.

#7 Хамгийн үнэтэй ДАШТ

Хөлбөмбөгийн 22 дахь удаагийн ДАШТ-ийг түүхэндээ хамгийн өндөр өртгөөр зохион байгуулж буй бөгөөд нийтдээ 200 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа юм.

#8 “Аялагч” бөмбөг

ДАШТ-ий албан ёсны бөмбөгийг 2022 оны 3-р сарын 30-нд “Аdidas” танилцуулсан. Араб хэлээр аялал гэх утгыг илэрхийлэх “Аль Рила” нэртэй энэ бөмбөг Катарын соёл, уран барилгын онцлогийг илэрхийлсэн загвартай. Сувдан цагаан дэвсгэр, түүн дээрх тод өнгө нь хурд, хүчийг бэлгэдсэн аж.

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий гал гарсан тоглолтыг дэргэдээс нь үзмээр байна уу? Тэгвэл ХААН Банкнаас зарласан “Катарт хүргэх хадгаламж” урамшуулалт аянд нэгдээрэй. 2022 оны 9-р сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилж буй энэхүү аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж