Дэлхийн шилдэг анимэшний хөгжмийг оркестр бүрэлдэхүүнтэйгээр толилуулна

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг анимэшний хөгжмийг оркестр бүрэлдэхүүнтэйгээр толилуулна

"Фантазиа студио"-ийн хамт олон 2022 оны есдүгээр сарын 3, 4-нд 19:00 цагаас "Corporate Convention Center"-т та бүхэндээ дэлхийн шилдэг тайз дэлгэцийн бүтээл, анимэшний хөгжмийг Монголын мэргэжлийн урлагийн байгууллагын шилдэг хөгжимчдөөс бүрдсэн оркестр бүрэлдэхүүнтэйгээр толилуулахаар болсноо дуулгахад таатай байна.

Энэ удаагийн тоглолтоор та бүхний сайн мэдэх "Totoro", "Howls moving castle", "Spirited away" зэрэг бүтээлүүд гаргасан “Ghibli Studio”-гийн сор болсон анимэшний хөгжмүүдийг сонгон авч хүргэхээр боллоо.

Тасалбар худалдан авах: https://shoppy.mn/products/fantasia-anime-in-concert

Энэ удаагийн тоглолтод  Монгол Улсын Филармони, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын Консерваторын нийт 60 гаруй уран бүтээлч хамтран тоглоно. Тоглолтын ерөнхий удирдаачаар Монгол Улсын Филармонийн ерөнхий удирдаач, соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш ажиллана.

Тоглолтод нийт таван анимэн есөн зохиол тоглогдох юм. Үүнээс дөрөв нь бүрэн хэмжээний Orchestral suit байх аж. Тоглолтын хөгжим 5:1 дуугаралтаар шийдэгдсэн бөгөөд энэ нь та аль ч суудал дээрээс төгс дуугаралт мэдрэх боломжтой юм. Мөн лед дэлгэц дээр гарч буй дүрсийг амилуулж, таныг яг тухайн аниме дотор орсон мэт мэдрэмж өгөх тусгай Sound effect оркестрын дуугаралт гээд бод доо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж