Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн талаарх семинар болж байна | News.MN

Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн талаарх семинар болж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн талаарх семинар болж байна

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн үнэлгээг гаргахад холбогдох байгууллагад дэмжлэг, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Нээлттэй нийгэм хүрээлэнгийн хурлын танхимд семинар зохион байгуулж байна.  “Монгол Улсад НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ хийх арга зам” сэдэвт дээрх семинарыг Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Түүнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон түүний Вена дахь Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага хамтран Ази, Номхон далайн орнууд конвенцийн хэрэгжилтэд өөрийн үнэлгээг үндэсний түвшинд хийхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор бий болгосон экспертийн баг ирж, оролцож байна.
Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж