"Гурван зээлдэгч тутмын нэг нь эмэгтэй бизнес эрхлэгч байна"

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

"Гурван зээлдэгч тутмын нэг нь эмэгтэй бизнес эрхлэгч байна"

"Гурван зээлдэгч тутмын нэг нь эмэгтэй бизнес эрхлэгч байна"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia), Азийн сан хамтран Төрийн ордонд өнөөдөр (2022.08.29) "Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" үндэсний чуулган зохион байгуулж байна. Тус чуулганыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим энэхүү үндэсний чуулганыг угтаж энэ оны тавдугаар сард бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, олон улсын нийт 30 гаруй байгууллагын 150 орчим төлөөллийг оролцуулсан “Эмэгтэйчүүд ба бизнес эрхлэлт” зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан билээ. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд гол тулгамдаж буй асуудлын нэгдүгээрт, Хууль, эрх зүй, төсөв, татварын, Хоёрдугаарт, Санхүүжилтийн, Гуравдугаарт, Хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн, Дөрөвдүгээрт, Цахим хөгжил, мэдээлэл технологийн, Тавдугаарт, Дотоодын болон олон улсын төсөл хөтөлбөрийн, Зургадугаарт, Эдийн засгийн оролцооны гэсэн нийтлэг 6 орчны орчны хүрээнд шийдвэрлэх оржээ.

Үндэсний статистикийн хорооны 2021 оны аж ахуйн нэгжийн тооллогын дүнг авч үзвэл, бүртгэлтэй 147 мянга гаруй ААН-ээс 92.5 мянга буюу 63 орчим хувь нь эрэгтэй, 54 мянга буюу 37 хувь нь эмэгтэй удирдах ажилтантай, эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн 44 орчим хувь нь худалдааны салбарт, 9 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 13 хувь нь мэргэжлийн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбаруудад ажиллаж буй үзүүлэлттэй байна.

Цар тахлын үед төрийн зүгээс авч хэрэгжүүлсэн татварын хөнгөлөлт, мөнгөн тусламжтай холбогдох дэмжлэг туслалцааг жижиг болон бичил, албан бус бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хүртэж чадаагүй. Харин цар тахлын нөлөөг бууруулах, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, уур болон халаалтын хэрэглээний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тэглэх арга хэмжээ нь бүх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бодит дэмжлэг болжээ.

ЖДҮ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн зээлийн нийт үлдэгдлийн 36 хувь буюу 2 их наяд төгрөгийн зээл нь эмэгтэйчүүдэд ногдож, зээл олголтын хувьд 3 зээлдэгч тутмын нэг нь эмэгтэй бизнес эрхлэгч байна. Нэг зээлдэгчдэд ногдох зээлийн дундаж хэмжээ эрэгтэйчүүд 96 сая төгрөг бол эмэгтэйчүүдийнх 54 сая төгрөг. Нэг эмэгтэй бизнес эрхлэгч эрчүүдээс дунджаар 43 хувиар бага зээл авч байгаа буюу зээлийн эргэн төлөлт дээр эмэгтэйчүүд илүү хариуцлагатай хандаж буй дүр зураг банк санхүүгийн байгууллагуудаас хийсэн судалгааны үр дүнд гарчээ.

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол санхүүжилт, тэр дундаа барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү, зээлийн хугацаа зэрэг асуудал байна. ҮСХ-оос гаргасан мэдээллээс үзэхэд сууц өмчлөлөөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин, хувийн аж ахуйн газрын хувьд 3-6 дахин, бусад үл хөдлөх хөрөнгийн хувьд 1.5 дахин их байна. Мөн эмэгтэйчүүдийн хөлсгүй ажилд зарцуулж буй цаг нь эрэгтэйчүүдээс даруй 2 дахин их, мөн ижил үнэлэмжтэй ажилд эмэгтэйчүүдийн авч буй цалин эрчүүдийнхээс даруй 17 хувиар бага байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж