Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормааг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормааг сонгожээ

Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормааг сонгожээ

НЭМЭЛТ:

Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормааг сонголоо. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ил санал хурааж, Э.Болормааг 73.1 хувийн саналаар дэмжсэн байна.

Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулсан. Гэвч 91 жилийн хугацаанд нэг ч удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар томилогдож байгаагүй түүхтэй.

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар сонгож, тэрбээр анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллахаар болж байна.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьж батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн хувьд ахлан ажилласан. Харин одоо тус бодлогын чухал хэсэг болох “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төсөл болон бусад стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээж байна.

Т.ДЭЛГЭРСАЙХАН НЭРЭЭ ТАТАЖ, АН-ЫН БҮЛЭГ ЗАВСАРЛАГА АВАВ

НЭМЭЛТ:

Ховд аймгийн Засаг даргыг сонгох ИТХ-ын хуралдаан 68 хувийн ирцтэй эхлэв. Аймгийн засаг даргад өрсөлдөж байсан Т.Дэлгэрсайхан нэрээ татжээ. Ингэснээр Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын зөвлөх Э.Болормаа ганцаараа өрсөлдөхөөр болж байна. Ардчилсан намын бүлгээс нэг цагийн завсарлага авлаа.

ХОВДЫН ИТХ ӨНӨӨДӨР ХУРАЛДАНА

Ховд аймгийн Засаг даргыг сонгох ИТХ-ын хуралдаан өнгөрсөн Баасан гариг /2022.08.26/-т эхэлсэн. Хурал даргалагч санал хураах мөчид дахин завсарлага аваад, дахиж танхимд орж ирээгүй. Тиймээс төлөөлөгчид хурлыг өнөөдөр /2022.08.29/ 10:00 цагт үргэлжлүүлэхээр болсон юм. Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан одоо эхэлж байна.

Ерөнхий сайдын зүгээс Э.Болормааг нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр төгсч, Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

Харин заалнаас Т.Дэлгэрсайханыг дэвшүүлэв. Дээрх асуудлаар Ховд аймгийн ИТХ хуралдаж, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга М.Ганзориг нэг цагийн завсарлага авах санал гаргаснаар хуралдаан түр завсарлав. Хуулийн дагуу ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд баталгаажуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж