Энэтхэгт хууль бусаар баригдсан барилгуудыг нураав

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Энэтхэгт хууль бусаар баригдсан барилгуудыг нураав

Энэтхэгт хууль бусаар баригдсан барилгуудыг нураав

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод өчигдөр /2022.08.28/ хууль бусаар баригдсан хоёр барилгыг нураажээ. 103 метр өндөр тэнгэр баганадсан хоёр барилгыг нураахын тулд 3700 кг тэсрэх бодис ашигласан байна. Нураасан барилга дотор 850 айл амьдарч байжээ.

Дээрх барилгууд нь барилгын олон дүрэм журам, галын аюулгүй байдлын хэм хэмжээг зөрчсөн болохыг өнгөрсөн жил тус улсын Дээд шүүхээс тогтоосон байна. Тиймээс хуулийн дагуу урт удаан тэмцэл хийсний эцэст ийнхүү нураажээ.

Энэтхэгт хууль бусаар баригдаж буй барилгын ажил ихэсч буй ч ийм төрлийн нураалт ховор тохиолддог. Энэ удаагийн дэлбэрэлт нь өнөөг хүртэл хийсэн хамгийн том нураах үйл ажиллагаа болжээ. Нураах үйл ажиллагаанаас болж ойролцоох орон сууцны хороолол битүү тоос шороонд дарагджээ. Зарим барилгыг хог хаягдлаас хамгаалахын тулд цагаан хуванцар хавтангаар хучсан байна. Тухайн барилгуудад ямар нэгэн хохирол учирсан эсэхийг цагдаа нар шалгаж буй аж. Олон мянган хүн 10 цаг орчим байраа чөлөөлж өгчээ.

Нураах үйл ажиллагаа дууссан учир өдгөө цамхагийн эргэн тойрон дахь тоосжилтыг бууруулахаар ус шүршиж байгаа аж. Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нураах үйл ажиллагаатай холбоотой нарийн тооцооллуудыг нийтэлсэн. Тодруулбал, нураалтад зориулж 9642 нүх өрөмдсөн ба 80 мянган тонн хог хаягдал гарсан байна. Орчны бохирдол эрүүл мэндэд аюул учруулахаас болгоомжилж зарим гэр бүл Бямба гаригт аюулгүй газар руу нүүжээ.

Хууль бус барилгуудыг дэлбэлж нураасан нь авлигын эсрэг хатуу арга хэмжээ, олон барилгын компанид сэрэмжлүүлэг боллоо гэж иргэд үзэж байна.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж