Погбагийн ах: Погба шулам хөлслөн Мбаппег хараасан

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Погбагийн ах: Погба шулам хөлслөн Мбаппег хараасан

Погбагийн ах: Погба шулам хөлслөн Мбаппег хараасан

Францын шигшээ болон Ювентус багийн хагас хамгаалагч Пол Погбатай холбоотой томоохон сенсаци дэгдлээ. Тодруулбал, Погбагийн төрсөн ах Матиас гэмт бүлэглэлтэй хамтран дүүгээсээ 13 сая евро шаардаж, дарамталсан гэнэ.

Матиас дүүгийнхээ талаарх ноцтой мэдээллүүдийг хэвлэл мэдээллээр цацна гэж сүрдүүлжээ. Тэрбээр твиттерт нийтэлсэн бичлэгтээ “Франц, Англи, Итали, Испанийн олон нийт, өөрөөр хэлбэл дэлхий даяарх миний дүүгийн хөгжөөн дэмжигчид, тэр ч байтугай Францын шигшээ, Ювентус баг, миний дүүгийн багийн нөхөд, түүний ивээн тэтгэгчид тодорхой зүйлийг мэдэх ёстой. Би та нарт түүний тухай маш чухал зүйлийг хэлэх болно. Мөн миний үгсийг батлах нотлох баримт бий” гэв. Түүний хэлснээр Погба лалын шашинтай шулам хөлслөн Мбаппег хараасан" гэжээ.

Погба болон Мбаппе хоёр

Харин Погбагийн мэдэгдсэнээр, түүний багын найзууд болон төрсөн ах Матиас Погба түүнээс мөнгө авахын тулд элдвийн яриа зохиож байгаа аж.

Одоогоор Итали, Францын мөрдөгчид дээрх хэрэг дээр хамтран ажиллаж буй юм байна. “France Info”-ийн мэдээлснээр, гэмт бүлэглэлийн зэвсэглэсэн, багтай хоёр гишүүн Погбагаас 13 сая евро нэхэмжилжээ. Хамгийн хачирхалтай нь Погбагийн ах Матиас тус бүлгэмийн гишүүн байсан аж.

Погба болон Матиас хоёр
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж