Пакистан: Үерт амиа алдагсдын тоо 1000 давлаа | News.MN

Пакистан: Үерт амиа алдагсдын тоо 1000 давлаа

Пакистан: Үерт амиа алдагсдын тоо 1000 давлаа

Пакистан: Үерт амиа алдагсдын тоо 1000 давлаа

Пакистан улсад цаг агаарын ноцтой гамшиг нүүрлэж, зургадугаар сарын дунд үеэс хойш үерт нэрвэгдээд буй. Үерийн улмаас нас барагсдын тоо 1000 давсан талаар албаны хүмүүс өчигдөр /2022.08.28/ мэдэгдэв. Цэргүүд болон аврагчид эрсдэлд буй иргэдийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангаж буй юм байна.

Энэ жил борооны улирал урьд урьдынхаас эрт эхэлсэн бөгөөд сүүлийн арван жилд ийм гамшиг тохиогоогүй аж. Үерт өртөмтгий бүс нутгуудад тооцоололгүй барилга байгууламж барьсан, амин чухал дэд бүтцэд хангалттай хөрөнгө оруулаагүй, байгалийн гамшгийг үл тоомсорлож, болзошгүй нөхцөлд бэлтгээгүй зэрэг нь асуудлыг улам хурцатгаад буй юм.

Пакистаны ерөнхий сайд Шахбаз Шариф олон улсаас тусламж хүссэн. Түүний хүсэлтийн хариуд НҮБ 160 сая ам.долларын тусламж үзүүлэхээ зарлаад байна. Мөн Пакистаны Мэдээллийн сайд Марьям Аурангзеб НҮБ-аас гадна чинээлэг пакистанчууд болон тусламжийн байгууллагуудаас  тусламж хүсчээ.

Тус улсын хүн амын 15 хувь буюу 33 сая хүн үерийн гамшигт нэрвэгдээд байгаа аж. Хайбер-Пахтунхва мужийн үзэсгэлэнт Каламын хөндий үерт хамгийн их өртсөн бүс нутгийн нэг юм. Каламын хөндий дэх олон барилга байшин үерт автсаны дотор алдартай зочид буудал ч байжээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

болд 2022-08-29 202.131.245.210

Аллах нь туслахгүй байгаам уу Уул нь ийм үед л тусалмаар юм

Avatar

Dr. urologist 2022-08-29 129.205.112.50

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

Зочин 2022-08-29 202.55.188.126

лалууд их хуцдаг юм тэдэнд тэнгэр байхгүй мухамед гэж эзэн байдаг гээ биз дээ тэгэхээр Монголтой адил тэнгэр шүтлэгтэй болох хэрэгтэй.тэгээд гахайн мах шарж идэх чинь ойртсон бөлгөө.

Avatar

Зочин 2022-08-29 66.181.164.211

Энэ чинь нэлээн хуурай газар биз дээ, байгаль дэлхий өөр болжээ

Avatar

Зочин 2022-08-29 122.201.31.74

хөөрхий дөө. Охиноо тэврээд явж бгаа эцэг хүнийг хараад өр өмрөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж