Улсын хэмжээнд 68 хүнээс Covid-19 илэрчээ

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

COVID-19

Улсын хэмжээнд 68 хүнээс Covid-19 илэрчээ

Улсын хэмжээнд 68 хүнээс Covid-19 илэрчээ

Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. Тус төвөөс хийсэн сорьцын судалгаагаар, долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж буй хугацаа 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.

Улсын хэмжээнд өнөөдөр (2022.08.29)-ийн байдлаар 718 хүн хэвтэн эмчлүүлж буй аж. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтойг салбарын яамнаас зөвлөж байна.

Сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр нийт 68 тохиолдол шинээр батлагджээ. Харин 221 хүн эдгэрч, 134 хүн хяналтад оржээ. Нийт батлагдсан тохиолдлын 43 нь нийслэлд, харин Өмнөговьд 25 тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж