Арктик дахь Орос, Хятадын нөлөө АНУ-д сорилт болж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Арктик дахь Орос, Хятадын нөлөө АНУ-д сорилт болж байна

Арктик дахь Орос, Хятадын нөлөө АНУ-д сорилт болж байна

Арктикийн бүсэд Оросын цэргийн үйл ажиллагаа ихэссэн. Энэ цаг үетэй давхцан АНУ тус бүсэд суух анхны Элчин сайдаа томилох гэж байна. Хойд туйлын бүс нутаг дахь АНУ-ын бодлогыг урагшлуулахын тулд ийн шийдсэн тухайгаа Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Хойд туйлын бүсэд Оросын заналхийлэл ихэсч буй тухай өнгөрсөн Баасан гаригт НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг мэдэгдсэн. Тэрбээр ОХУ-аас гадна хятадууд ч бас Арктикт нөлөөгөө тэлэх гэж оролдох болсонд санаа зовж буйгаа илэрхийлэв. Тодруулбал, Хятад улс Арктикийн бүсэд судалгааны станцаа барьж буй юм.

АНУ-ын шинэ Элчин сайд Канад, Дани, Финланд, Исланд, Норвеги, Швед, Орос гэсэн долоон улстай хойд туйлын бүсэд харилцах болно. Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал нь АНУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой асуудал юм. Сенатын зөвшөөрсөн томилгооны дагуу Элчин сайдын нэрийг удахгүй зарлах аж.

Йенс Столтенберг “Арктикийн бүсэд тулгамдаж буй асуудал бол Орос улс хуучин ЗХУ-ын үеийн олон зуун цэргийн байгууламжийг дахин нээж буй явдал юм. Түүнчлэн Орос тус бүсийг дэвшилтэт зэвсгийн, тэр дундаа хэт авианы пуужингийн туршилтын талбар болгон ашиглах ч үүнд хамаарна. Бээжин, Москва хоёр аль аль нь Арктик дахь бодит үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр амалсан. Энэ нь АНУ-ын үнэт зүйлс, ашиг сонирхлыг сорьсон үйлдэл юм” гэж хэлэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж