Б.Батхишиг ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол эмэгтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Б.Батхишиг ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол эмэгтэй боллоо

Б.Батхишиг ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол эмэгтэй боллоо

Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний залуучуудын суултын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Батхишиг хүрэл медаль хүртлээ. Б.Батхишиг суултын төрөлд 157 кг-ыг амжилттай өргөснөөр залуучуудын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн анхны эмэгтэй монгол тамирчин болж байна.

Ц.БАЯРБАЯСГАЛАНТ, М.УУГАНБАЯР НАР ДАШТ-ЭЭС 3 МЕДАЛЬ ХҮРТЭВ

Туркийн нийслэл Истанбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд болж байна. Тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин өрсөлдсөнөөс хоёр тамирчин нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

Тухайлбал, тэмцээний өсвөр үеийнхний газраас таталтын 66 кг-ын жинд Ц.Баярбаясгалант 200 кг-ыг татсанаар мөнгө, суултын төрөлд 202.5 кг-ыг амжилттай өргөснөөр хүрэл медаль хүртлээ. Харин залуучуудын хэвтээ шахалтын 66 кг-ын жинд М.Ууганбаяр 145 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртсэнээр Монголын пауэрлифтингийн баг одоогийн байдлаар нэг мөнгө, хоёр хүрэл медальтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж